БАЯРААР ДАЛИМДУУЛЖ БАРАА ТАВААР ТАРААДАГ СЭТГЭХҮЙГЭЭС НАМУУД САЛАХ УУ?
Сонгуулийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө сонгогчдын саналыг татах ажлаа амжуулчих санаатай элдэв бараа таваар тарааж, сугалаа хөтөлбөр зарлаж, концерт уулзалт зохион байгуулж УИХ-ын гишүүн болохоор мөрөөдөгчид илтэд сүсэглэсээр. Харин ард түмэн хэрсүү болжээ. Хэн бодлого ярих, хэн үнэнийг илэрхийлэх, хэн эрх баригчдын алдаатай байдлыг шударгаар шүүмжлэхийг мэддэг. Өнөөх сонгууль угтаж сурталчилгааны зорилгоор бэлэг тараадаггүйгээ гайхацгааж байсан нэр бүх жижиг намууд ч элдэв өнгийн ууттай зүйл бариад энд тэнд таваргаж яваа зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тархав.
Сонгогчдын боловсролын байдал улс төрийн намуудын төлөвшилд нэлээд чухал үүрэгтэй атал Монголд зөвхөн сонгуулийн үеэр энэ талын мэдээлэл түгээмэл тархдаг.
Олон улсад улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаагаа голчлон бодлогын мэтгэлцээн, судалгааны тайлан, шийдлийн өрсөлдөөнөөр явуулдаг байхад Монголд хөрөнгө мөнгөөр аархагчдын сунгаа маягийн зүйл болчихдог. Үүнд улс төрчид, намуудын ёс зүйн асуудал хөндөгдөнө. Тэд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг бодлого судалгаанд тулгуурлан шинэчлэн өөрчилж хөгжил дэвшилд хөтлөх бус УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалд очиж даруйхан нэр хүнд, ашиг орлогын амин хувиа хичээх хүслээ гүйцэлдүүлэхээр улайрдаг донтой.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.253] 2024-01-04 17:39:54
Бараа тоовар нь Хятадынх байж яаж байгаад Хятадыг муулж байна вэ?
Зочин [77.245.107.79] 2024-01-04 17:01:30
Таваар?
Хүний сэтгэлийн нарийныг мэдэж "бэлэг" өгч байгаа юм. [66.181.160.54] 2024-01-04 15:12:10
Ядуу монголчууд ядуу ч гэсэн их нэрэлхүү. "Сонгуулиар хахуулийн гурил будаа, ул боов аваад саналаа өгчихсөн" гэвэл ИХ ИЧНЭ, сонгуулийн тухай хууль тогтоомжоо зөрчсөнд санаа нь ЗОВНО. Иймд тэднийг энэ ичих сэтгэлгээнээс САЛГАХЫН ТУЛД УИХ-д нэр дэвшигчид тэдэнд сонгуулийн наана болох Цагаан сар, Мартын 8, Цэргийн баяр, Майн баяр, Хүүхдийн баяр, Төгсөлтийн баяр гээд л "БАЯР" ДАЛИМДУУЛЖ хахуулиа өгнө. Ингэхлээр ядуу монголчууд тэр бэлгийг нь аваад "Сонгуулийн хахууль БИШ, харин баярын бэлэг авчихсан" гээд сэтгэлээ АМРААНА. Хөөрхийс! Сэтгэлээ л амрааж байгаа юм байхдаа? Иймд нэр дэшигчид БАЯРЫН БЭЛГҮҮДЭЭ сайн бэлтгэж, сайтар сурталчлан тараана биздээ. Кх!
Зочин [202.9.47.11] 2024-01-04 11:56:06
Монголын эмзэг бүлэгийнхэний толгойн ажилладаггүй ходоод нь ажилладаг болохоор улс төрч нэртэй луйварчид халамжийн мөнгө хүнсний толаноор хуурч саналын авчихдаг юм.
иргэн [202.131.227.82] 2024-01-04 11:40:51
Ийм юм тарааж сонгуульд нэр дэвшиж байгаа хүн ийм авилгалд автдаг сэтгэхүйтэй л хүн байгаа тул сонгочоод муулж байхаар сонгоогүй нь дээр шүү