Г.Занданшатар: Г.Дамдинням сонгуулийн жил эхэлчихсэн байхад мөнгө тараахаа боль
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа нууц санал хураалт явуулснаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнээр томилсон юм.
Нууц санал хураалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдэд хандаж хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр, "УИХ-ын гишүүн Г.Дамдинням сонгуулийн жил эхэлчихсэн байхад мөнгө тараахаа боль. Сонгуулийн жил эхэлчихсэн байхад бетон сав, мөнгө тараахыг авлига гэж тооцно. Хамаатан садантайгаа золгож болох уу гэсэн юм асуугаад.
Сонгуулийн жил эхэлж байна. УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд идэвхтэй оролцоно. Зарим нэг гишүүн гадаад дотоод томилолтод явж, чуулган болон байнгын хорооны хуралдааныг саатуулдаг асуудлыг олон нийтэд мэдээлнэ шүү.
Сербийн сонгуульд хиймэл оюун ухааныг зохицуулна гэж байсан. Сонгууль болохоос нэг хоногийн өмнө барууны намын даргын пивоны үнийг хоёр дахин нэмнэ гэсэн бичлэгийг тавиад ялагдсан.
Цахим сүлжээний тухай хуульд хориг тавьсан. Тэр заавал байж шүүлтүүрийн систем явагдах ёстой. Дэлхийн улс төр нийгмийн тавцанд хиймэл оюун ухаан хамгийн том эрсдэл болж байна" хэмээн ярив.
Сэтгэгдэл
l bayar [103.57.95.144] 2024-01-05 09:31:38
DArhand ner devshsen # gurvuulaaa Uvsiinh, DArhnii diilenh n Uvsiinhan bolson yum gesen .
Zochin [139.5.217.253] 2024-01-04 19:21:57
Damdinnyam gej neg erguu huduunii pizduu bnaa hurdan dald oroosoi darhanchuud dahij songohgui bailgui dee