"Санал тоолох төхөөрөмжөөр дүнгээ дамжуулсны дараа хяналтын гар тооллого хийж баталгаажуулна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
-Сонгуулийн санал тоолох машины хүрэлцээг 2023 оны төсвийн тодотголд эх үүсвэр тавиулж тоо ширхэгийн хувьд хүрэлцээтэй авсан. Нөхөн бүрдүүлэлтийг хийсэн. Машинаа ашиглалтад бэлтгэх ажлыг хийж байна. Програм хангамжийн тал дээр монголын инженерүүд, программистууд бүх асуудлаа шийдвэрлэдэг. Үүн дээр батлагдсан хуулийнхаа дагуу саналын хуудсын загварыг хийж батлаад програм хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ. Ямар нэгэн лизенц болон бусад асуудал байхгүй. Сонгуульд ашиглахад бэлэн. Төхөөрөмжийг 2012 оны сонгуулиас хойш ашигласан. Энэ хугацаанд буруу тоолсон, алдаа гарсан тохиолдол байхгүй. 2024 оны УИХ-ын сонгуулийн хуульд төхөөрөмжөөр тоолохоос гадна гар тооллогоор хяналтын тооллогыг 100 хувь хийж баталгаажуулна гэж заасан. Тиймээс ирэх сонгуульд бүх хэсгийн хороодуудад төхөөрөмжөөр дүнгээ дамжуулсны дараа хяналтын гар тооллого хийж баталгаажуулна.
Сэтгэгдэл
Зочин [220.196.194.139] 2024-01-05 08:42:57
Гараар нүдээр үзэж тоолчихоод Машинаар шалгаж чадах ХҮН толгойт байна уу?! Монгол улсад ...!!!
Зочин [220.196.194.139] 2024-01-05 08:38:52
Машинаар ороод луйвардсан юмыг дахиж 1000 тоолох ТЭНЭГ монголчууд уу?!