Улсын аварга малчныг тодруулахад малын тоо толгойг чухалчлахгүй

Aдмин / Улстөр

Засгийн газар жил бүр Сар шинийн баярын өмнө улсын аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн улсын аваргуудыг энэ сарын 20-25-ний хооронд тодруулах юм байна. Энэ жилээс материалыг цахимаар авна. Мөн сайн малчдыг шалгаруулахдаа малын тоог чухалчлахгүй. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзэхээр болсон.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ярихдаа “Энэ жил улсын аварга малчны материалыг цахимаар авна. Тэгэхээр сумаас аймаг, аймгаас яам руу ирнэ. Дундуур нь хэн нэгэн хүнийг шургуулаад байх боломжгүй. Материалууд ил тод байна. Мөн энэ жил фермерийн аж ахуйг нэлээд дэмжинэ. Өмнө нь улсын аварга малчнаар 100 гаруй хүн шалгаруулж байхад тавхан фермер байдаг байсан. Харин энэ жилээс үүнийг гурав дахин нэмэгдүүлж 15 фермерийн аж ахуйг дэмжиж оруулна” гэлээ. Энэ жил манай улсад 64 сая мал өвөлжиж байгаа бол хавар 18-20 сая шинэ төл авна.


Сэтгэгдэл

Зочин [124.158.107.35] 2024-01-05 08:41:57

улс төрчид малчдад долигодогоо боль тэдний мал мах түүхий эдийг эргэлтэнд оруулж үнэ цэнэтэй болгох бодлого явуул

Зочин [202.126.88.147] 2024-01-05 01:10:29

Мал хувийн өмч тул тэргүүний малчин гэсэн цол зохино. Улсын аварга, аймгийн аварга, сумын аварга гэсэн тэнээд явсан тэнэг цолоо болих хэрэгтэй ах лам

Зочин [202.126.89.171] 2024-01-09 23:39:01

Мал хувь блаа гэхэд төрийн хамгаалалтандд бх гь хэвээрээ шүү

Зочин [76.105.223.57] 2024-01-04 22:35:07

энэ социализмын үеийн аварга малчин энэ тэрээгээ болиочээ ямар улсын мал юмуу.

Зочин [103.212.118.153] 2024-01-04 20:40:23

Угаасаа улсын аварга малчин гэдэг юм одоо ямар хэрэгтэй юм бэ, хувийнхаа малыг маллаж байж яахаараа улсын аварга энэ тэр гэдэг юм бэ, соцын үеийн сэтгэлгээнээсээ салмаар юм


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.