Сонгуулийн шуурган газар сайгүй сэвэлзэв үү?

Aдмин / Улстөр

Улс төрчид газар тойрогтоо усалгаагаа эхлэв бололтой. Аймаг сумдаас явцгааж, бэлэг сэлт тарааж, Их хурлын гишүүд ч тайлан, уулзалт нэрээр ихээхэн саймширч яваа бололтой. Засгийн газрын хэрэгжүүлж эхлээд байгаа авлигатай эрчимтэй тэмцэх асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа ч яг одоо намдаа нөлөөтэй байгаа эрх баригчдын дотор үүрлэсэн хулгайч нарын бүлэглэл, цугларалт, тэдний хутгаж буй хорын бантан, зутанг ерөндөглөх хүч хаана байгаа вэ гэдгийг ажиглагчид анхааралтай харж байгаа.

Өөрөөр хэлбэл зөвхөн намынхаа нэр хүндийг нэгдүгээр тавьж ажиллах өдгөөгийн хэт дарангуй, харанхуй зэрэгцсэн улс төржилтийн арга барилаар цаашид асуудалд хандсаар байвал эрх баригч намын хариуцлага муутай зудын эрсдэл дээр хэнэггүй, тэнэгийн үер нэмэгдэн ирэх сонгуульд сөрөг хүчин ямар нэг хэлбэрээр олонх болж засаглах ээлж таарах тооцоо гарна.

Хэрэв үнэхээр Монголын төрд 30 жил бугшсан хулгай луйвар, хор хохирлын үүр уурхайг хөндөж, хариуцлагад татагдах улс төрчид, түшмэлүүдийн дотор мөн төчнөөн жил тар нь танигдсан хүмүүсээ зүй ёсоор багтааж, жинтэй хариуцлага хүлээлгэж чадвал эрх баригч намын нэр хүнд ойрын 10 жилдээ унахааргүй сэргэнэ.

Сонгуульд ч давуу тал нэмэгдэнэ гэсэн үг. Өөр нэг асуудал бол эрх баригч нам ардчиллын эрүүл хөрсөн дээр сүүлийн 7 жил арай дэндүү тонгочиж, эвдэн бусниулж буй явдал. Сайн ч муу ч ардчилал амьд байх нь улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалтай амин холбоотой гэдгийг үе үе нийгмийн судсанд МАНсууруулах бодис хүчээр шахах төрийн өндөр албан тушаалтнууд ойлгож байгаа гэж найдах л сонгуулийн шуурганаас илүү.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.92] 2024-01-08 11:32:13

Ан-ын лидёрүүдиын өмч хувьчлалын хулгай луйвар энэ намыг сүйрүүлж улс төрийн тавцангаас зайлуулагдсан, сонгогчид хариугаа ёстой сайхан авч хулгайчуудаас салсан. Одоо цаг дор Ман-ын ЖДҮ, Боловсролын зээлийн сан,ХХБ-ыг тоносон, Нүүрсний ордыг гаальгүй хил нэвтрүүлж завшсан зэрэг гэмт хэргүүд АН-ын хулгайчуулаас дутахгүй иргэдийг бухимдуулж эдгээр хулгайчуудыг зайлуулахаар хэдийнээ шийдчихээд байна

Зочин [202.9.40.96] 2024-01-08 07:41:09

МАН ы лидерууд болон хамааралтай олигархууд хулгай, бүтэн аймгуудын нутаг зарж баяжлаа, дэглэм тогтоож, хорт утаа түгжрэл хувийн хэвшлийн дарамт ...

зочин [74.96.165.66] 2024-01-08 01:08:42

Базарваань дахиад тийм улс л битгий болчихоосой. МАХН - ынхан 1992 - 1996 онд төрийн өмчийг хувьчилна гэж шийдэж, хууль шийдвэрүүдийг гаргачихаад өөрсдөө авч арай зүрхлэхгүй, хүмүүжил, уламжлалдаа баригдчихаад суудаг байсан. Буянгийн Жаргалсайхан зэрэг цөөвтөр наймаачид Засгийн газрыг дарамтлахдаа дарамталж, гуйхдаа гуйж, хуурахдаа хуурч байгаад гайгүй хэдэн үйлдвэр зэргийг л авчихаад сууж байсан. Тэднийг харсан бусад нь 96 онд Их хурал байгуулж аваад ёстой л "алж" өгсөн дөө.

Зочин [222.229.227.77] 2024-01-08 12:30:33

1992-1996 онд өмч хувьчлалын бэлтгэл ажлыг хийж байсан. Эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувьчилж авах хүмүүс, ААН-ийг бэлтгэх гээд үе шаттай ажлууд хийгдэж байв. Бас энэ үед төр, засгийн түвшинд зөвлөх нэртэй гадныхан бараг байгаагүй. Харин 1996 оноос "СОЦИАЛИЗМААС ДУРСАХ ЗҮЙЛ БҮҮ ҮЛДЭЭ" гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж өмч хувьчлал нэрийн дор том хулгай, луйвар эхэлсэн, бараг яам бүхэнд зөвлөх нэртэй америкийн голдуу нөхдүүд ирж төр засгийн дээд удирдлагад хятадын эрлийзүүдийн бүтэн засаглал тогтсон. Тэгээд л сүйрүүлж эхэлсэн. Үлйдвэрийн газруудыг цөлмөж, доторх тоног төхөөрөмжийг төмрийн хогонд ачуулаад байр савыг нь түрээсэлж мөнгө угааж эхэлсэн. Аж үйлдвэрийн комбинат гэж нэрлэж байсан үйлдвэрийн район хятад таун болсон. Гол үзэл сурталч Баабар сангийн сайд байсан гээд л бодчих. Энэ бүх завхралыг эсэргүүцэж дуугарсан орос цустай хөөрхий Зоригийг егүүтгээд бүр амар сайхандаа жаргасан. Ямар ч тохиолдолд АН бол дайсан, хэрхэвч гаргаж болохгүй. Нөгөө ХҮН, ШИНЭ нам энэ тэр хаана байна аа.

Зочин [66.181.191.206] 2024-01-07 21:11:18

АН ч мөн ч их хулгайлсан даа. АН -д санал өгөх сонгогчид бараг л үгүй л боловуу. Хулгай луйвар их хийснээс болж түүндээ усгагдсан наманцар юм шүү дээ.

Зочин [66.181.178.41] 2024-01-07 20:03:17

Хагас жилийн өмнөөс сонгуулиас өөр юм ярихаа больжээ, энэ хооронд улс орны ажил амьдрал яах болж байна?

ЗОЧИН [59.153.86.104] 2024-01-07 12:19:22

эрх мэдэлд очно гэдэг бол ямарч хариуцлага хүлээхгүйгээр нийтээс илүү хангамж, боломж эдлэж өөрт ашигтайгаар улсаас тононо гэсэн санаагаар УИХ -д гишүүн болохоор тэмүүлцгээж байгаа юм

Зочин [59.153.112.243] 2024-01-07 11:24:51

Хүн-д санал өгнө

Зочин [202.126.89.38] 2024-01-07 07:57:19

АН-д санал өгнө эргэлзээгүй

Зочин [202.9.46.158] 2024-01-06 20:32:31

Ямарч байдаг бай. МАНАНг сонгохгүй юм шүү

Зочин [124.158.69.137] 2024-01-06 18:44:55

Эрх баригчид ч их л хэцүү болсон доо. Улстөрийн цунами ч болох байхдаа.

зочин [202.9.46.75] 2024-01-06 16:37:15

шинийг л сонгоно доо

Зочин [24.12.133.189] 2024-01-07 09:07:23

https://medee.mn/p/152031#https://www.verizon.com/support/device-unlocking-policy/diahttp://enter.prizestash.com/a/PZ0035/2http://enter.prizestash.com/a/PZ0035/22 9 2 42 9 2 4Massachusetts

Зочин [202.126.89.46] 2024-01-06 13:37:46

AN ch nemergui heveeree haragdaad baidag...


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.