Х.Нямбаатар Д.Сумъяабазараасаа ч долоон дор, муу ажиллаж байна

Aдмин / Улстөр

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Сайд асан Ж.Сүхбаатар нар олны нэршиж заншсанаар ногоон автобусны хэрэг буюу хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх авилга хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорсон билээ. Улмаар 2023 оны 10-р сарын 12-нд Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын 36 дахь Засаг Дарга болсон юм.

Х.Нямбаатарыг хотын дарга болох үед иргэдэд бас ч гэж тодорхой хэмжээний хүлээлт байв. Засгийн Газрын бүхий л ажлын хэсгийг ахалдаг шигээ уйгагүй зүтгэж магадгүй, ногоон автобусны хулгай луйврыг ядаж илчилчих байх, Д.Сумъяабазараас арай дээр ажиллачих болов уу? гэсэн горьдлого цөөн боловч иргэдэд байсан нь нууц биш. Харамсалтай нь өнөөдөр Улаанбаатар хот ямар ч удирдлаггүй шахам л байна.

Автобусны хүрэлцээ муу, цаг агаар хүйтэн, ЕБС-ийн хичээл сургууль амарчихсан байхад ямар учиртай нь бүү мэд тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар нь ээлжлэн автозамын хөдөлгөөнд оролцуулах гэгч шийдвэр үргэлжилж байна. Яг ямар учиртай, зорилготой шийдвэр гэдгийг нь бодоод бодоод олохгүй. Тэр бүү хэл ойрын өдрүүдэд нийслэлийн авто зам бараг л мөсөн гулгуурын талбай шиг л нөхцөл байдалтай байна. Сураг сонсох нь ээ, цацах давс байхгүй болчихсон, Хятадаас бодис авахаар одоо л ажиллаж буй гэх.

Яахав, Х.Нямбаатар ба түүний Нийслэлд авчирсан багийнхан болох П.Сайнзориг, С.Номинчимэг нар нь ямар ч аж ахуйн ажлын туршлаггүй, хуульчид учраас хотын өдөр тутмын ажлыг ойлгохгүй, мэдэхгүй, хийж чадахгүй байж болно. Гэхдээ ядаж эрхбиш хуульч мэргэжлийн давуу талаа гаргаад "ногоон автобусны" хулгайн хамаг л булхай, луйврыг ил гаргаад шударга ёсны төлөө тэмцээд өгөх юм болов уу? гэсэн ч байдаггүй ээ, хөөрхий.

Харин ч Х.Нямбаатар тэргүүтнүүд Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдсэн Д.Сумъяабазартайгаа чухам л гар нийлээд ажиллах юм гэнэ дээ. Ер нь Х.Нямбаатар ба түүний нөхдөөс иргэд нэг их юм хүсээгүй. Угаасаа Улаанбаатарыг хөгжүүлээд, нийслэлд тулгарсан асуудлыг шийдэх чадах лидер ч тэр биш гэдэг нь тодорхой. Гагцхүү ядаж цас орсны дараа автозамыг хальтиргаагүй байлгах төдий ажлыг шуурхай зохион байгуулчихад иргэд тайван байх байлаа. Гэвч давс ч цацаж чадахгүй байгаа Х.Нямбаатарын багийнхан чухам л метро бариад, Улаанбаатарын гэр хорооллыг бүхэлд нь орон сууцжуулчих үлгэр яриад сууж байна. Шулуухан хэлэхэд Х.Нямбаатар Д.Сумъяабазараасаа ч долоон дор, муу ажиллаж байна.

Э.Мягмар

Эх сурвалж: Sonin.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.156] 2024-01-12 07:48:29

Торгоно хорино шийтгэнэ . Нийслэлчүүд энэ гөлөгөөс хурдхан салах ёстой

Зочин [66.181.161.132] 2024-01-11 07:06:59

Сумяабазар ТҮЦ, грашуудыг чөлөөлж, хүнд үед сайн ажилласан, өөр ямар ч дарга үүнийг хийгээгүй, аливаа гэнэтийн тохиолдолд өөрөө оролцож ажилладаг байсан. Одоо энэ хотын даргаас хүсэхэд байр хотхон бүрийн орц гарцыг стандартын дагуу эсэхэд хяналт тавьж, ядаж 2 тийш орж гардаг болгох, хэт үргэлжилсэн байгууламжийн дундуур сэтэлж зам гаргах зэрэг ажил хийхийг үнэхээр хүсэж байна. Бас буулгаагүй грашуудыг буулгах, хотын өнгө үзэмжийг бүх газарт зохих түвшинд хүргэх гээд уул нл зөндөө ажил бнаа

Иргэн [66.181.181.92] 2024-01-10 23:06:30

Хий л том том ярихаас өөр мэдрэгдэх юм алга даа хэл амнаас айгаад сургуулийг хүртэл амраалаа дугаарын хязгаарлалт хийлээ нөгөө түгжрэл нь бахь байдгаараа утаа нь.ч бас багассангүй одоо бас тэтгэврийн ахмадууд автобус дүүргээд байна чгэх шиг хотын зам бол яг л каток шиг боллоо сүүлийн үед чимээ чгүй боллоо хавар болхоор сонгууль гээд алга болно доо энэ нөхөр

Зочин [202.21.113.42] 2024-01-10 20:32:34

Үхсэн эмгэнээс унгас горьдов гэгчээр энэ хэдэн дарганцаруудаас болж монгол улс хөгжихгүй нь дэгээ. Автобусны хэрэг, нүүрсний хэрэг, Ханбогдын хууль бус газар олголт гэх асуудлуудыг санаатайгаар сунжруулж байгаад сонгууль өнгөрөөж хугацаа хожих гээд ч байх шиг, Ард түмэн мэргэн, нэгийг бодож 2-ыг тунгаах биз. Үр хойч минь яана даа хэлэх муу үг ч олдохгүй юм

Гэндэн [202.21.107.45] 2024-01-10 15:43:18

Сонголтоо зөв хийх нь чухал болоод байна. Мэргэжлийн хүн алга. Зам талбайд явахад их хэцүү болсон. Дүүргүүдийн Засаг дарга нар цас мөсөө цэвэрлээрэй.. Гэмтлийн эмнэлэг бэртсэн хүмүүсээр дүүрлээ.

Баагий [202.126.88.216] 2024-01-10 10:31:42

Нямбаатар хотыг удирдаж чадахгүйгээ өөрөө 100% зөвшөөрсөн.Тухайдвал Нийслэлийн ЗДТГ дэргэдэх хот тохтжилтын албыг дүүргүүдэд өшчихөөд өөрөө хараад сууж байгаа.Мөн анх цас ормогц өөрөө машинаа бариад зам цэвэрлэгээ шалгаад явж байсан бол одоо зам каток бодчихоод байхад чадахгүйгээ өөрөө зөвшөөрөөд таг чиг бодов оо хөөохий...

Зочин [66.181.184.55] 2024-01-10 10:25:25

Худал мэдээлэл. Илүү байгаа

Зочин [66.181.178.189] 2024-01-10 10:13:48

Сумьяабазараас муу ажиллаж байгаа нь үнээн.

Зочин [172.56.105.155] 2024-01-09 23:21:41

Гаргасан шийдвэр нь дан иргэдийн эсрэг зогсоох торгох

Зочин [202.126.89.140] 2024-01-09 17:50:48

Төлгөн коммунист юу хийж чадах вэ дээ.

зочин [66.181.182.19] 2024-01-09 17:08:40

Улс төрждөг нөхдүүд ажил сайн хийсэн ч хуцна муу байсан ч хуцна битгий анхаар. Жингэр нохой хуцаж л байг жингийн цуваа явнаа хө өөр арга байхгүй. Харин шуурхай ажилмаар Дэмий шүүмжлэлд цаг алдаж болохгүй үр дүн гарна даа. Түгжрэл аваар осолоос хүний амь хохирч байгаагийн ихэнхи нь буруу хүрдтэй машин байна. Дүрэм нь өөрөөр хуульчилсан байдаг бурууг төр хариуцах ёстой Аль нэгээр нь шийд

Иргэн [202.55.188.124] 2024-01-09 16:38:38

Хуримтлагдсан асуудлыг шийдэж, нийслэлээ хөгжүүлье гэвэл алсыг харсан зоригтой шийдвэрүүдийг гаргах нь зөв шү. Харин нийслэлчүүд ухамсарлан ойлгож дэмжих хэрэгтэй

зочин [66.181.183.232] 2024-01-09 16:27:51

Өөр хүн байдгүй юм уу, манай нам чинь олон гишүүнтэй биз дээ

Иргэн [103.57.94.54] 2024-01-09 16:22:51

Энэ Эргүүг Зайлуулаач!!!!!!@

Зочин [139.5.217.133] 2024-01-09 16:15:29

Ter ch unen shuu

Зочин [202.126.89.11] 2024-01-09 16:08:54

Харин нямбаатар дарга зоригтой алхам хийж бна.олон жил уртцагаан гэж муухай бохир газар бсан.шийдвэр гаргаад нурааж бна.машин тэгш сондгоыгоор явуулаад түгжрэл байгаач бна.шинэ хар овтабус оруулж ирлээ.хэн ингэж зориглож ажиласан юм.сумка.батүүл зэргээс илүү ажиллаж бна.залуу хүнийг дэмжих хэрэгтэй ш тэ.хуучин дарга нар ярихаас өөр юм хийсэн үү?одоо илүү сайн ажилана гэдэгт итгэж бна.баяр хүргэё хотын даргад

Уулын өвгөн [66.181.160.114] 2024-01-09 19:25:33

Зөв сайн ажиллаж бна.Энэ харлуулж доромжлож буй эрээчигч нар саваагүй нохой саранд хуцахын үлгэр гаргаж бна даа.

Зочин [202.9.46.10] 2024-01-09 16:01:10

Сумъяабазар нь арай ард иргэдээ бодсон шийдвэр гаргаж ажилладаг байж дээ. Нямбаатар ч дээ ёстой хэлэх олигтой ч үг алга.

Зочин [202.126.89.187] 2024-01-09 16:35:56

Харинч гайгүй бгаа юм бишүү

Зочин [203.98.76.249] 2024-01-09 15:31:14

муу ажиллаад байгаа дарга нарыг шоронд илгээж жан хүртээдэг болмоор байна. түгжил саад шоронд орох ёстой.

Зочин [202.126.89.4] 2024-01-09 14:56:51

Аа золиг гэж

иргэн [202.21.126.195] 2024-01-09 12:53:24

Дарамт гэж хирээс хитэрлээ.Бүх зүйл хаана торгоно зогсооно, Өөр зүйл юу ч хийхгүй.Нямбаатар өглөө яаж боссон тэр байдлаас л бидний ажил амьдралаа яаж явуулах нь шалтгаалах болоод байна шүү дээ.Нямка л буруу хөл дээрээ боссон бол бид дусаа юу ажилдаа явах шууд цагдаа нар зогсооно торгоно. Ямарч амьдрал мэдэхгүй хууль ярьсан нөхдүүд хотын захиргаагаар дүүрсэн.Юу ч эд нараас хүлээлгээд нэмэргүй аятайхан хөлд нь сууж байгаад л сонгууль болгочих юмсан даа таминээ

Зочин [103.212.116.247] 2024-01-09 20:39:00

Тийм шүү

Зочин [203.98.76.249] 2024-01-09 15:31:58

үхүүлчүүл арай дээр болох байхаа. үүрд босохгүй хэвтээгээрээ занданшуулалтанд орог

Зочин [202.126.89.214] 2024-01-09 12:09:40

sumyag dahin hotyn darga bolgo

Зочин [202.126.89.187] 2024-01-09 16:36:30

Хуцваө

1 [202.55.188.118] 2024-01-09 11:26:04

Ene zam arai bishee, Sumka gaasaa doloon dor yum bishuu

Зочин [124.158.95.5] 2024-01-09 11:16:39

ядаж сургууль, оюутнууд амарчихсан байхад машины хянзгаарлалтаа цуцалмаар юм шиг ээ. Харин цагаан сар дөхүүлээд хязгаарлалт хийсэн бол арай дээр байх байсан болов уу гэж бодох юм.

Зочин [66.181.182.241] 2024-01-09 11:11:57

МАН-н цүнхчингүүдээс түр зуурын эрх мэдэлдээ сагасан, хэлбэрдсэн, поп шийдэл, санаанаас ондоо олигтой зүйлс хүлээгээд хэрэггүй биз дэ!

Зочин [172.59.228.47] 2024-01-09 10:39:37

Пөлдийсөн хог .. Намын буян ..


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.