Н.Алтанхуяг: УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр” Манай улс бүсчилсэн байдлаар хөгжих тухай ярьж байна. Үүнийг тархи угаалт байна гэж харсан. Сонгуулийн тойргоо томсгох ерөнхий санаа нь бол буруу биш. Харин сонгууль дөхүүлээд яаруу хийж байна. МАН 2024 оны сонгуульд ороход хулгай, хүн амын амжиргаа буурсан гээд олон асуудал бий. Тэгэхээр сонгуулийг зөв шударга зарчимтай явуулна гэхээс илүү энэ сонгуульд тойргийг яаж зохион байгуулвал, саналыг ямар байдлаар авбал хожих вэ, олон суудал авах гэсэн өнцөг байна гэж харж байна. Хэрвээ шударга явбал томсгосон тойргийн нэг ач холбогдол нь намуудын өрсөлдөөн байх ёстой. Би энэ оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ. 2020 оны сонгуульд намайг хасаад намгүй болсон учраас бие дааж нэр дэвшсэн болохоос биш би АН-ыг байгуулцсан хүн шүү дээ. Би АН-ын асуудлыг цагтаа мэддэг байсан. Харин одоо намын удирдлага биш учраас намыг төлөөлж ярих эрхгүй. Гишүүний хувиар байр сууриа илэрхийлдэг. Манай нам жаахан унхайгүй л байна. Томсгосон тойрог дээр МАН бүсчилсэн тойргийг өргөн барьчихсан байхад АН хамт цаас барьж зогсох ямар ч шаардлага байгаагүй. 62 гишүүнтэй нам энэ хуулийг яаж бол яаж батална. Гэтэл өөрсдөө очоод хам хэрэгтэн болох шаардлагагүй байсан. Хулгай дээрэм, иргэдийн ахуй амьдрал, хүний эрх зөрчигдсөн нийгэм болчихлоо. 1990-ээд онд намайг Их сургуулийн багш байхад нийгэм нэг иймэрхүү байсан. Гэхдээ тухайн үеийн МАН-ын удирдлагууд ардчилсан үзэл санааг нухчин дараагүй юм шүү. Би өдрөөс өдөрт иргэдийн амьдрал доройтож, хүний эрх зөрчигдөж, хулгай дээрэм гаарч муу нөхцөл байдлууд бий болж байгаад санаа зовж байна. Тэрбум төгрөгийн хулгай ярьдаг байсан бол их наядын хулгай ярьдаг боллоо” гэлээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [60.41.246.196] 2024-01-10 08:00:45
БОЛОМЖИЙН ХҮН. ДЭМЖИНЭ.
Зоч [103.57.93.252] 2024-01-10 00:13:20
Ах дүү олуулаа.Тэднийг өөд татсан. Идсэн уусан гэдэг.Дэнзэнгээ хүргэн гээд өөд татсан ч болоогүй байх. Ийм л хүнийг сайн гэхээр ойлгосонгүй. Энэ их хуралд ч өлгөөд авах хүн хэн бэ. Ард түмэн юу гэх бол.
зочин [202.21.119.242] 2024-01-09 19:13:46
Баттулгатай нийлээлүүлж бүүр болохгүй
Зочин [202.126.89.140] 2024-01-09 17:25:07
Монгол төрд чухал хэрэгтэй хүн.
иргэн [103.57.94.54] 2024-01-09 16:24:38
Ёстой хэрэгтэй шударга хүн шүү!!! амжилт дэмжинэ
IRGEN [66.181.160.111] 2024-01-09 16:20:47
KKKKKKKKK
тогтох [202.21.100.210] 2024-01-09 16:17:00
Тэгээд л нэг их энхийн цагаан тагтаа болдог юм Эба, Зи, Алтанхуяг гэсэн гурвал ҮАБ-ын зөвлөл байхад гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж байв шүү түүнд эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн жинхэнэ хорон санаа байгаа одооч үйлчилж байгаа хуулинд бий. энэ талаараа жаахан халаач хамаа.
Зочин [202.126.88.164] 2024-01-09 17:56:00
Тогтох гэсэн тэнэг мал, их бол МАН гасын гар хөл байгаа биз, чи дут, Алтанхуягаас илүү эх оронч өнөө маргаашдаа гарахгүй.
zochin [202.9.46.60] 2024-01-09 15:25:58
Zaluu medleg bolovsroltoi yeee garga. Chi zaluu exnertei boloxoos zaluu setgexyitei xyn bish
Зочин [203.98.76.249] 2024-01-09 15:23:21
УРЬД УИХ-д байсан нэг ч малыг ахин сонгохгүй. шууд шоронд илгээ.