Согтуу жолооч осол гаргаж, долоон настай хүүхэд амиа алджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан долоон настай эмэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-01-11 10:17:18
архи өгч согтуу явуулсан айлыг нь баалж 100 ташуурдаж 100 хонир торгож 100 өдөр салхинд зогсоо
Um maani badmi hu [103.57.94.195] 2024-01-11 00:05:49
Eviidee
Зочин [139.5.218.253] 2024-01-10 21:44:18
Ямар хэцүүн бэ согтуучуудыг алаад хаячих юмсан
Зочин [122.96.32.186] 2024-01-10 19:46:09
Буудчих хогийг
Zochin [66.181.178.79] 2024-01-10 15:39:08
Sogtuu joloo barihaa boliochee.Yamar denduu teneglel ve!!!!!!!
Зочин [202.70.38.18] 2024-01-10 15:29:00
архи уучаад жолоо барихаа больдог ухамсар алгуу яацан дүүрцэн тархинууд вэ хайран хүүхэд хүний алтан амиар хэдэн шил архи сольж байна залуучуудаа архинаас татгалзаачээ .уучаад жолооч барихаа болиод өгөөчээ .Хувь хүний ухамсарын асуудал шүү