Б.Учрал: Дижитал архиваа үүсгэж байж ирээдүйд итгэх итгэлийг нийгэмд төрүүлнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг хүртэл хуралдаж, нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Бүртгэлийн хуулийг тухайн үед хэлэлцэж байхад хараат бус кодлогдсон технологид суурилсан хэлбэрээр бүртгэнэ гэдэг үг Стоны архивын хуульд байсан. Төрийн албан хэрэг хөтлөлт, төрийн өмчит компаниудын бичиг хэрэг хөтлөлт архив бол кодлогдсон хараат бус технологид бүртгэгдэнэ гэсэн байдаг. Хэн ч түүнийг оролддоггүй, ул мөр устдаггүй. Тиймээс ул мөр устдаг бололцоог ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлж энэ хуульд хийж өгөөч ээ. Эрдэнэс Тавантолгой” ХК жижиг “Тавантолгой” бол ашиг орлоготой компаниуд. Энд хэдэн төгрөг зараад дижитал архиваа үүсгэж байж ирээдүйд итгэх итгэлийг нийгэмд төрүүлэх болов уу. Тийм учраас тогтоол дээрээ оруулж өгөөч ээ гэж хүсэж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Цахим, нээлттэй архивтай болох асуудал чухал. Одооны нээлттэй дата бол хуулийн этгээдийн одоо үүсгэн байгуулах цэцийн өмчлөгчтэй холбоотой мэдээлэл ил байгаа. Энэ хуулийн этгээдийг анх хэн үүсгэн байгуулсан, явц дунд яаж нүүдэл хийж хольсон нь нээлттэй мэдээлэл дээрээ цахимаар байдаггүй. Тийм учраас бид цаасан суурьтай улсын бүртгэлийн лавлагаагаар 5, 10 жилийн өмнөх бүртгэлээ яаж сольсон мэдээллийг авч, түүнийг нотлох баримтаар ашиглаж байсан. Ер нь нэг зүйл тодорхой харагдсан нь жилийн өмнөх иргэдийн нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын дараа олон нүүрсний компани, улс төрийн нөлөө бүхий этгээдүүд бүртгэлийн мэдээллээ өөрчилж зүсээ хувиргах ажил хийсэн байсан.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-01-17 18:58:09

одооны ХХК-ууд ын бүх булайг хамт хадгал. одооны хүмүүс тэтэгэврээ тогтоох гэхээр бөөн асуудал хэрүүл зодоон алалцаан үүснэ. хэдэн захиралуудыг алж шулах хүн олон байгаа. шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.