Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог ЗГХЭГ-ын дарга ахална

Aдмин / Улстөр

УИХ-ын тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус Үндэсний хороо хэрэгжүүлж ажиллана.

Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын/ЗГХЭГ/ дарга хороог ахалж, орлогч даргаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Авлигатай Тэмцэх Газрын/АТГ/ авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар ажиллана.

Үндэсний хорооны бүрэлдэхүүнд:

  • Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар
  • Монгол Улсын Шадар сайд
  • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо
  • Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга нарыг оруулахаар тусгалаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулснаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжих ач холбогдолтой гэж үзлээ хэмээн Засгийн Газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [60.41.246.196] 2024-01-19 11:15:22

4.5 тэРбумын ЖДҮЧИН ЭНЭ ХУЛГАЙЧИЙН ОРОЛЦООГҮЙ ТОМ ХУЛГАЙ АЛГАА."ЦАВЧАА НОГООН"-ны ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХУЛГАЙ,ЛУЙВАР,ЗАЛИЛАНГИЙН ОНЦ НОЦТОЙ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ГОЛ ОРОЛЦОГЧ,ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ЭНЭ ХОГ,НҮҮРСНИЙ ХУЛГАЙД АМТАШСАН ХОГ.ТАВАНТОЛГОЙН ОРДЫН БҮР ДУНДАХ ХЭСГИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ НАМЫНХАА НБД-тай ХАМТРААД ХУВЬДАА АВЧИХААД НҮҮРСИЙГ НЬ ДАМЛАН ЗАРЖ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХУЛГАЙ ХИЙЖ БУЙ,ХУВЬДАА,ЭР БҮЛЭЭРЭЭ 40 ГАРАН ХУЛГАЙ ХИЙДЭГ КОМПАНИТАЙ,ХУЛГАЙН ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХТЭЙ "СУПЕР ХУЛГАЙЧ"-ААР АВИЛГЫН ХОРООГ АХЛУУЛАХДАА ЯАХАВ ДЭЭ.ЭНЭ ХОГ ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДАА,ХУЛГАЙ ХИХЭЭ,АВИЛГАА Л БОДНО ШҮҮ ДЭЭ.

Зочин [124.158.107.35] 2024-01-18 14:33:09

энэ хулгайчаар ахлуулаад юунд найдаж суухын,

ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ [202.179.25.203] 2024-01-18 13:09:03

ТА НАР ОДОО АРАЙ ХЭТЭРЛЭЭ... БҮХ САЛБАРТ ҮНДЭСНИЙ ХОРОО, ЗӨВЛӨЛ ГЭЭЧ ЮМ БАЙГУУЛЖ ТӨРИЙГ САМРАХ НЭЭ... ЯАМ ТАМГА ЕӨР БАГАДААГҮЙ . ЭСВЭЛ НААД ЯАМ ТАМГУУД ЧИНЬ ХЭРЭГГҮЙ БОЛЦЫМ УУ

Зочин [103.57.95.238] 2024-01-18 11:45:35

Прокурор төрийн байгууллага биш юм уу яагаад хүн байхгүй байна

Зочин [66.181.178.209] 2024-01-18 09:35:31

Муур багш

Зочин [66.181.179.44] 2024-01-18 00:18:20

Хаха унэн шүү энэ говьалтайн шуналын тулам авилагтай тжмцэх гэж юу бхав нөгөө энхбаярын авгай цолмон тёг архивд бсан холбоотой баахан мэдээллээ устагдаг шиг өөрийнхөө хань хамсаатныхаа мэдээлийг л устгаж эхлэн биз тгд авилгыг маг далд ажилгаанд оруулж зохион байгуулттай булэг байгуулан ш дээ

Зочин [85.249.164.236] 2024-01-17 18:45:04

Санал нэг бна нэг номериин авилгачингаар толгоилуулдаг нь Манын луиварчидиин хиидэг ажилдаа

Зочин [139.5.217.150] 2024-01-17 18:07:22

чоно хонь хариулна гэж байхгүй шүү.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.