Ц.Даваасүрэн: Хувь хүн стратегийн ордыг 100% эзэмших хууль оруулж ирчхээд зүтгүүлээд байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Чуулган завсарлахаас өмнө Хөрөнгө оруулалтын хууль, мөн Төрийн өмчийн компани байгуулахыг түр хориглосон хууль хэлэлцэгдсэн. Энэ хоёр хуулийн хор уршгийн талаар иргэд, сонгогчдод нээлттэй мэдээлэл өгсөн. Үүний хариуд хүчтэй дайралтууд явж эхэллээ.
Энэ хоёр хуулийн аюул юу вэ гэвэл УИХ руу нэг том стратегийн орд орж ирэх гээд байгаа. Стратегийн ордод 50 хүртэл хувийг төр эзэмшиж, ард түмэн хувь хүртэнэ. Төрийн өмчит компани байгуулахгүй гэхээр 34-50 хувь хүртэхийг байхгүй болгочхож байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин Эрдэнэт, Тавантолгойгүй болно гэсэн үг. Хувь хүн стратегийн ордыг 100 хувь эзэмших ийм юмыг оруулж ирчхээд зүтгүүлээд байна.
Үүнийг нь хэлчхээр хорсож байгаа гэж, есөн шидээр гүтгэж байна. Бид гүтгэлэгтэй тэмцэнэ. Хуулийн хяналтын байгууллагад өгнө." гэв.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.107] 2024-01-19 20:41:31
Хурэлсухийн тушаалаар санжийн баяр л хийх гд даваасурэнг муутгаад байгаа шуу дээ тэгхээр амарбаясглан хурэлсух 2 ийм юм зутгуулж бгаа оюунэрдэнийн хандийг аль эрт хук зодоод дарсан ХУРЭЛСУХ АМАРБАЯСГЛАН 2 бурхангуй газарын бумба галзуурав гэгч л болж ба даа хожимын 2 өдөр бдаг гэж монголчууд яарьдаг даа
Зочин [66.181.177.50] 2024-01-19 12:18:15
Уул уурхайг төр 40% иргэд40% хөрөнгө оруулагч 20% дараань амнат,татвар энэтэрээ бодож газрын доор газар дээр гарсны дараа энэ бүхэнд шудрага ар хувааж чадахгүй болвоос уул уурхай бүхнийг оролдох хэрэг бна уу? Шудрага иргэнээ гэсэн хууль багабанди очирбат нямькө гончигдорж их мэдэгч лүндээлүд эд нараас монголчууд хохирч ядуурлаа
Зочин [66.181.182.62] 2024-01-19 10:01:45
Даваасүрэн та нэр устай нь хэл ард түмэн 100 хувь дэмжинэ. далд нэг юм хэлээд байхаар үнэмшилгүй, хүмүүс юу юм бол гэж эргэлздэг, дэмжлэг нь саардаг
Зочин [202.9.40.112] 2024-01-19 06:23:31
Худлаа шоудаагүй л бол нэр устай нь толорхой хэл
Зочин [202.55.188.94] 2024-01-18 20:33:54
МАН АН-ынхан 90 онд ардчилал гэж худал ярьж улсын бүх үйлдвэрүүдийг хувийнх болгож тоноод одоо тонох юмгүй болохоор газар нутгийг тонох ажилдаа ханцуй шумлаад орж байна. Ийм дээрэмчдээс бүрдсэн өөрсдийгөө МУ-ын тулгуур 2 багана гэж хуцдаг МАН АН-ыг сонгуульд оролцуулахгүйгээр эх оронч шударга иргэдийг төрд гаргая.
Зочин [66.181.161.125] 2024-01-18 19:15:40
Оюутолгой Тавантолгойгоос бусад бүх ордуудын эзэших ашиглах эрхүүдийг бүгдийг нь цуцал Оюутолгой Тавантолгойгоо өр ихтэй цаашид байлгах уу Огт болих уу Ярилц Ард түмэнд хувь эзэмшүүлнэ гэдгээр дэмжүүлэх гэж оролдож байгаа биз Ард түмэнд та нарын хувь өгдөг гэж" хошного" байлгүй Уурхай ашиглах чадамжгүй байж одоо олон юм задалж бусниулахаа боль Үйлвэрүүд босго Үйлдвэржүүл Төрд гарсан бизнесменүүд энэ сонгуулиар дуус Зарахаас өөр юу ч мэдэхгүй амьтад юм аа
Зочин [66.181.184.197] 2024-01-18 18:55:46
Стратегийн ямар ордыг хэн 100% эзэмштх гээд гүрийгээд байгааг нэр устай нь хэлээч дээ. Ард түмэн шүүнэ.