ДҮҮЖИН ТЭЭВРИЙН 20 ТЭРБУМ ХААНА БАЙНА???

Aдмин / Улстөр

  • 2023 оны 12 сарын 28 хотын дарга Х.Нямбаатар: Дүүжин тээвэр 12-16 сарын дотор бэлэн болно.
  • 2023 оны 11-р сар Х.Нямбаатар: Дүүжин тээврийг гацаанаас гаргана
  • 2023 оны 08 сарын 28 дүүжин тээврийг хэрэгжүүлэхдээ л хэрэгжүүлнэ гэж хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдэгдэж байв.
  • 2023 оны 4 сарын 20 хотын сайд Ж.Сүхбаатар: Дүүжин тээврийг ашиглалтад оруулахаа амлаж байна

2023-02-02 Шадар сайд С.Амарсайхан: -Уг нь ашиглалтад орсон байх ёстой. Харамсалтай нь хариуцаж байсан хүмүүс нь сонгуулиас болж солигдоод ажлаа “мэдэх мэдэхгүй, хийнэ хийхгүй” гэдэг янз янзын улс төрийн шалтгаан байсан. Гэхдээ Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон учраас одоо ажил нь идэвхтэй явж байгаа. 20 тэрбум төгрөг шилжсэн гэх асуудал байдаг. Дүүжин тээврийн талаар өмнөх жилийн онцлох саруудын тойм мэдээлэл ийм байна.

Эндээс харахад 2021 онд аль хэдийн ашиглалтад орох ёстой байсан 20 тэрбумын зарцуулалттай “байхгүй” дүүжин тээврийн төслийг Х.Нямбаатар дарга ч тойрохгүй дайраад өнгөрөх бололтой. Гэтэл нэн түрүүнд төсөл зарцуулагдсан гэх 20 тэрбум төгрөг хаа байна?

Нүдэнд харагдаж гарт баригдах ажил юу хийгдэв гэж асуухаас өөр аргагүй. Гацна гэдэг нь угтаа төсөв хулгайлагдаж улс төрчдийн халаасанд орон удаан хугацаанд замхардаг гэдгийг Дарханы замаас өгсүүлээд ногоон автобус хүртэл олон жишээг бид мэддэг. Ингэхээр алга болсон байж болзошгүй 20 тэрбумын хойноос Х.Нямбаатар дарга хөөцөлдсөөр 24 он дуусаж мэдэх юм.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Дүүжин тээврийг санхүүжүүлж болно, харин метрог бол чадахгүй. [66.181.160.34] 2024-01-24 09:54:58

Дүүжин тээвэр метро-г бодвол арай ХЯМД тээвэр, Монголын Засгийн газар санхүүжүүлж дөнгөх байх. Дүүжин тээврийг Латин Америкийн орнууд барьж ашигладаг. Харин Монголын өвлийн хүйтэнд энэ дүүжин тээвэр зорчигчдоо хөлдөөчихгүйажиллаж чадах болов уу? Метро бол МАШ ҮНЭТЭЙ ба манай УЛСЫН төсөв түүнийг санхүүжүүлж ЧАДАХГҮЙ. Тэгээд ч метрог 1.5 сая хүн амтай ЯДУУ хотод барьж БОЛДОГГҮЙ юм, учир нь ЯДУУС түүнийг барьсан өрийг хэдэн ҮЕ ДАМЖИН төлөх болдог.

Мөнхийн алдагдлыг санхүүжүүлэх гээд байгаа юм уу? [66.181.160.34] 2024-01-24 10:07:33

Баячууд бол метрогоор ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ, хувийн машинаараа явсан хэвээр байна. Иймд баячууд метронд хувиасаа мөнгө нэг их зарахгүй, САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ. Дундчуул л үйлчлүүлнэ, гэхдээ хөнгөлөлттэй үнээр зорчино, энэ мөнгө метро барьсны өртгийг нөхөн төлөхөд ХҮРЭХГҮЙ. Ядуус бол угийн хоосон юм чинь метроны өртгийг төлөх байтугай л юм болно, харин ч ТЭТГЭЛЭГ хэлбэрээр метрогоор үйлчлүүлнэ, улсаар даалгана. Иймд метро бол санхүүгийн хувьд МӨНХИЙН АЛДАГДАЛТАЙ хөрөнгө оруулалт болно.

Зочин [66.181.183.222] 2024-01-24 01:18:46

hutcalgvi dvvjin teeweree hurdan eheltcgee.mashinaa taviad naadahad chini suumaar bn .

Зочин [103.57.92.210] 2024-01-23 22:41:22

80-аад онуудаас эхлээд гадаадад байхдаа дүүжин тээврээр явсан монголчууд байгаа. Дүүжин тээвэр дундаа нэг ч зогсдоггүй тээвэр учраас Улаанбаатарт метро л барих шаардлагатай. Улаанбаатар метротой болвол гэр хорооллынхон бүтэн өдөр орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд халамжийн мөнгөөрөө метрогоор явна биз.

Зочин [66.181.161.49] 2024-01-23 20:36:13

Нээрэн 20 тэрбум төгрөг алга болцоншдээ. Тээвэр нь бий болоогүй байхад л баахан албан тушаал томилоод, цалин цавуу өгөөд бүр тэр ч байтугай ажилтнаа урамшуулаад дуусгацан гэсэн. Бүр бий болоогүй албан тушаал дээр авилгын хэлэлцээ хийгдээд, төсвөө цавчих гэж хөөсрүүлээд, ажилтандаа байр авч өгөх юм болоод энэ нь улсын төсөвт багтахгүй шинжтэй болоод ирэхээр нь татан буулгасан гэсэн. Хамгийн гол нь үндсэн үйлчилгээ нь бий болоогүй байхад шүү дээ. Утаагүй улаан галаа түлээд уургүй улаан цайгаа чаналаа барилаа, хутга тавилгүй мах идлээ, хундага тавилгүй архи уулаа гэж үлгэрт л байдаг юм байх гэж бодсон чинь үнэхээр ийм юм амьдрал дээр байдаг юм байна. Жаахан байзнавал эрх баригчид диваажинг ч бодитоор цогцлоож мэдэх нь. Даанч зардлыг нь улс маань даахгүй дампуурах байх даа.

эдийн засагч [103.212.118.171] 2024-01-23 17:27:44

НААД БҮТЭЛГҮЙ ЗҮЙЛЭЭ ЗОГСОО: ИДСЭН МӨНГӨӨ БУЦААЖ УЛС, ИРГЭДДЭЭ ӨГ. ХЭДЭГ ХҮН АЛАХ ГЭЭД БАЙНА.

Сураггүй алга болчихсон уу? [66.181.160.44] 2024-01-23 14:24:16

Хусчихсан уу?

Иргэн [203.217.139.246] 2024-01-23 12:41:25

Энэ баоай юмаа эртхэн зогсоо.

ЗОЧИН [202.9.46.32] 2024-01-23 10:37:41

САМАРСАЙХАН ХАРМААЛСАН БАЙХ АА ЗУРАГТЫН СЭГСГЭРТЭЙГЭЭ ЗУГААЦСАН БАЙХ ОО


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.