ЭМЯ: Галд өртсөн 23 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан галын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал мэдээлэл өглөө. Тэрбээр, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэх галд өртсөн 207-р байранд 56 айлд 178 иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл авсан. Урд шөнийн байдлаар:
- ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэгдлийн төвд 14 иргэн
- Цэргийн төв эмнэлэгт -2
- Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт -2
- ЭХЭМҮТ-д 3 хүүхэд ирж, тусламж үйлчилгээ авсан.
ГССҮТ-ийн салбар эмнэлэгт ирсэн 14 хүний дөрөв нь тусламж үйлчилгээ аваад буцсан. Тав нь Эрчимт эмчилгээний тасагт, тав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимтийн тасагт хэвтэн буй хүмүүсийн бие нэлээд хүнд, 3-4-р зэргийн түлэгдэлтэй, бүгдэд нь яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, судсаар нь шингэн нөхөх эмчилгээ хийж байна.
Ийм ослын үед айж сандарч, цочирддог тул СЭМҮТ-өөс сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг гараад ажиллаж байна. Одоогоор тасарсан эм тариа, хүний нөөцийн дутагдалгүй, эрүүл мэндийн байгуулагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Купр зочид буудалд 48 иргэнийг байршуулсан. Тэнд мөн СЭМҮТ-ийн эмч нар ажиллаж байна гэлээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:40
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:40
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.