Нисэх онгоцыг унагаснаар олзны цэргүүдээ хөнөөсөн гэж Украиныг буруутгажээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины 65 олзны цэргийг солилцохоор тээвэрлэж явсан Оросын цэргийн тээврийн онгоцыг зориудаар пуужингаар харван сөнөөсөн гэж ОХУ лхагва гарагт Украиныг буруутгаад, эл явдлыг нийт 74 хүний аминд хүрсэн балмад террорист үйлдэл гэж мэдэгджээ. Харин Украины тал болсон хэрэг явдлын шалтгаан, нөхцөл байдлыг бүрэн тодруулахыг уриалж, нисэх онгоцыг харван унагасан гэдгийг үгүйсгэсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гаргийн орой хэлсэн үгэндээ “оросууд Украины олзлогдсон цэргүүдийн амь нас, ойр дотны хүмүүсийнх нь сэтгэл зүй, манай нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь тодорхой байна” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Украины хилийн ойролцоох Оросын Белгород хотын ойролцоо унаж сүйрсэн “Ил-76” цэргийн тээврийн нисэх онгоцонд хөлгийн багийн гишүүн зургаан хүн, гурван орос цэрэг байжээ. Украинд цохилт өгөх пуужин тээвэрлэж байна гэж үзсэн Оросын цэргийн тээврийн онгоцыг устгана гэдгээ Украины тал өмнө нь мэдэгдэж байв. Оросын цэргийн тээврийн олон нисэх онгоц Белгородод газардаж байгааг украинчууд анзаарсан бөгөөд үүнийг Харьков болон Украины бусад хотуудад цохилт өгсөнтэй адилтгаж үзсэн бололтой.

Украины Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук Украинд үзүүлэх олон улсын дэмжлэгийг сулруулахыг оролдож байна гэж Оросыг буруутгажээ. Украин өөрийгөө хамгаалж, түрэмгийлэгчдийн агаарын довтолгооны хэрэгслийг устгах эрхтэй гэж тэрбээр хэлсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, олзлогдсон цэргүүдийг солилцох ажиллагаа лхагва гаргийн үдэд Колотиловка хилийн шалган нэвтрүүлэх цэгт болох байсан бөгөөд Белгородын нисэх буудалд Украины олзны цэргүүдийг тээвэрлэсэн онгоц бууна гэдгийг Украины тал мэдэж байжээ. “Украины эрх баригчиид эл террорист үйлдлийг хийснээрээ жинхэнэ дүр төрхөө харууллаа. Иргэдийнхээ амь насыг үл ойшоолоо” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг зарлан хуралдуулахыг уриалаад, Орос улс “Украины гэмт үйлдлийн цаад шалтгааныг тогтоохыг хичээж байна” гэж хэлжээ. НҮБ дахь Францын хэвлэлийн төлөөлөгч хуралдаан орон нутгийн цагаар пүрэв гаргийн 17:00 цагт болно гэж мэдээллээ.

Украины цэргийн ГУР тагнуулын албаны мэдээлснээр, энэ удаагийн солилцооны явцад Украинаас Белгород орчмын агаарын орон зайн аюулгүй байдлыг хангаагүй, ямар тээврийн хэрэгсэл, ямар чиглэлээр нисэх талаар мэдээлэл өгөөгүй байжээ. “Үүнээс үзэхэд Украины нөхцөл байдлыг тогтворгүй болгох, манай улсад үзүүлэх олон улсын дэмжлэгийг сулруулах зорилгоор ОХУ-ын зориудаар төлөвлөн явуулсан ажиллагаа байж магадгүй” гэж ГУР тагнуулын алба Telegram хуудсандаа мэдэгджээ. Осол гарах үед радарын ажилтнууд Украины талаас хоёр пуужин харвасныг илрүүлсэн тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Хэрэв батлагдвал, энэ нь хоёр жилийн нүүрийг үзэх гэж буй дайны явцад Оросын хилийн дотор гарсан, хамгийн олон хүний аминд хүрсэн осол болно.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.65] 2024-01-26 08:05:35

ЗА МАНАЙ ХУРЦЫН ТАСГИЙНХАН СЭРЭЭД ЭЛИЙРЭЭЗ ДЭМИЙРЭЭД ЭХЭЛЦГЭЭЖЭЭ. ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭ. ГУДМАНД БАЙГАА ЦАС, ТӨРД БАЙГАА ХУЛГАЙЧ, ТӨСӨВТ БАЙГАА ХУЛГАЙ, ХОТЫН ТҮГЖРЭД, ХОРТ УТААГАА ИНГЭЖ МЭДДЭГ ШИГЭЭ ЯРЬЖ ШҮҮМЖЛЭЭч

Зочин [109.252.138.223] 2024-01-25 17:59:59

Украйнчууд бандерууд хун алахыг юман чинээ бодохгуй Оорсдоо украйнчуудаа алаад гадны холсний цэргуудийг байлдуулж байна. Барууны гар хол болж улс ороноо устгаж дуусаж байна. Хар тамхичин ........ . ..

Зочин [139.5.218.188] 2024-01-25 16:47:27

ОРОСУУД ХЭЗЭЭ Ч ҮНЭНЭЭ ХЭЛЭХГҮЙ Л ДЭЭ . ГУРВАН EРӨНХИЙ САЙДАА ЦААЗЛУУЛСАН МАНАЙХАН ҮҮНИЙГ ЯС МАХАНДАА ШИНГЭТЭЛ ОЙЛГОСОН ДОО .

Зөвлөлтийн замыг сонгосон БНМАУ байждээ. [66.181.160.38] 2024-01-26 12:36:04

Гурван ерөнхий сайд бол тухайн цаг үе, нөхцөл байдалдаа ТОХИРОХГҮЙ зүйлс ярьж дэвшүүлж байгаад хэлмэгдсэндээ. Тэд хэлмэгдэж, харин тэр үеийн монголчууд ойлгох ЁСТОЙ зүйлээ ойлгож, нүүр гараа угааж, хувцсаа сольж, сурч боловсроод, социалист ирээдүйрүүгээ хөгжөөд явчихсан. Троцкий шиг юм яриад байвал мөсний сүхээр цавчцуулаад л өнгөрдөг цаг үе байсан.

Зочин [202.9.40.104] 2024-01-25 15:20:32

Хохолууд ч адгийн фашистууд юм даа.

Зочин [103.212.117.61] 2024-01-25 15:12:01

Оросууд л нохойтож байгаа биз

Украйн ч доройтжээ. [103.57.93.133] 2024-01-25 13:16:02

Украйнууд улаарчихсан ёстой тэнэгтэж байнадаа. Очиж очиж ӨӨРИЙН цэргүүдээ алаад байхдаа яахав дээ?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.