С.Амарсайхан: Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч стандартыг мөрдүүлнэ

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Онцгой байдлын алба хаагчдын хувцас, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид гар татаж болохгүй. Аюул, осол гэмтэл бидний тооцож, харж, төсөөлж байснаас хэдэн арав дахин, заримдаа хэдэн зуу дахин нэмэгдэж байна. Хор хохирол нь ч улам өсөж байна.Бидэнд тогтмол зайлшгүй гарах ёстой зардал гэж бий. Ялангуяа онцгой, эмнэлэг, цагдаа, батлан хамгаалах салбарын зардлыг хэмнэхээс илүү нэмэгдүүлэх ёстой.

Үүнд хэзээ ч гар татаж болохгүй. Улаанбаатар хотын зам дээр 40 тонноос дээш ачаатай машин явах ёсгүй. Үйл ажиллагааны аюулгүй байдал, машин тоноглолын шаардлага хангасан эсэх нь чухал гэдгийг тэрбээр ярилаа.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

Сэтгүүлч: Газ дэлбэрээд осол болсны дараа асуудлыг хөндөж байна. Эх нялхас, Үндэсний телевиз, орон сууц, сургууль, цэцэрлэгийн дэргэд баригдсан бензин колонкуудыг хэрхэн цэгцлэх вэ. Цаашдаа тэсрэх бөмбөг шиг байгаа эдгээр шатахуун түгээх станцуудыг яах ёстой юм бэ?

Шадар сайд С.Амарсайхан: Улсын Онцгой Комисс, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тэсэрч дэлбэрэх бодис агуулж буй ААН-үүд, үйлчилгээ үзүүлдэг газрууд, тэр дундаа бензин тос шатахуун, хийн газ, пропан зэрэг ил далд бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьцгаая. Шалгалтаа хийж, мэргэжлийн хүмүүсээ оролцуулъя. Манай улсад эрсдэлгүй салбар байхгүй байна. Тийм учраас стандарт гэж ярьж, зөвлөж байгаа. Зөвхөн нэг хүн яриад шахаад болдог зүйл биш учраас бүх хүн явсан суусан газраа шаардаж, цэгцэлье. Улам чамбай хандахгүй бол өнөөдрөөр бүх юм дуусахгүй. Дахиад хаана, юу ч гарахад бэлэн байна.

Сэтгүүлч: Орон сууцны нэг давхрын газ хэрэглэж буй хоол үйлчилгээний газруудыг цэгцлэх, тодорхой стандарт гарсан уу?

Шадар сайд С.Амарсайхан: Энэ асуудалд холбогдох ажлын хэсэг хяналт тавьж, салбар яамд анхаарах ёстой. Стандартыг салбар яамд боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газраар батлуулдаг. Ингэхдээ техникийн зөвлөлөөр оруулж, бүх салбарын мэргэжилтнүүдийг оролцуулдаг. Нарийн тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн хүмүүс ажиллаж, батлуулдаг.

Стандартын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт өргөн бариад байна.

Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах, аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллана.


Сэтгэгдэл

Зочин [124.158.107.35] 2024-01-29 08:29:09

бушуухан нүднээс далд ор далийсан новш

Зочин [139.5.219.19] 2024-01-26 23:07:03

Selbe golin dalang hurdan hih hergtee. gol heseed. bas. l haliaa vvseed. buun yum bolno

Зочин [139.5.219.19] 2024-01-26 23:04:06

oron suutsnii fodwold. 1 dawhrin dooguur. graash. bn. mashin hij honj bn. ene. bas shatah asuudal garwal yah we gazan mashin ch ih baidag. anhaarah hergtee.

Зочин [66.181.182.234] 2024-01-26 17:25:08

Shal hudlaa. Ih hurliin gishuud uursduu bainuudiin dor guanztai, tiim uchraas 1 davhart hoolnii gazruudaa haahgui. Odoo ter Buuznii guanz gej balai yum bna. Udur shunugui 24 tsag ajildag, dan gaaz.

Зочин [202.70.33.164] 2024-01-26 13:59:41

Сэлбэ голын далан юу болов оо? Дахиж бороо ус үер болохгүй юм шиг. Яриад л байна яриад л байна хийж хэрэгжүүлсэн ажил огт байхгүй.

Зочин [202.9.46.80] 2024-01-26 12:13:26

Энэ нөхөр орон сууцны суурийн хавтан луу тулгаж барилга барих, газар эзэмшүүлэх захирамжид гарын үсэг зурсан атлаа одоо стандарт яриад байгаа нь ойлгоход бэрх байна.

Зочин [66.181.186.53] 2024-01-26 11:22:47

монголд үнэн юм гэж юу ч алга. ажил дээрээ өрөөндөө 3уулаа сууж байхад л нэг нь далдуур хүн хорлоостойв өлөн сдакууд

Зочин [202.131.225.53] 2024-01-26 10:07:56

hiih heregtei gol ni yarih bish

Зочин [124.158.107.35] 2024-01-26 09:56:01

ёёёё энэ новш хурдан зайлаад алга болоод өгөөчээ

999 [203.23.199.183] 2024-01-26 09:41:31

Нэг асуудал гарахаар л нэг их ажил хэрэгч хүмүүс болох юм. Яагаад 20,30 жил болоход стандарт гэдэг зүйлийг одоо санаж байгаам бол. Шат шатандаа ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй байдал. Намын шугамаар ажилд томилдог байдал ийм юманд хүргэж байгаан. Энэ заваан нам гэсэн юмыг төртэй хутгах нь л ард түмний амьдрал, улс орон хөгжихгүй байгаан гол шалтгаан.

Иргэн [66.181.183.199] 2024-01-26 02:47:09

Энэ э гээд ажилладагүй усан оргилуур байгуулж хахаж үхтлээ идсэн Өөр юу хийв Лдоо онцгойгоор дамжуулж цуслах нь

Зочин [66.181.161.55] 2024-01-25 22:05:10

Орон сууцны гадна талыг хөөсөөр дуаалахаа болиоч

Ard [66.181.183.142] 2024-01-25 19:19:30

Oron suutsand ailuud gaz heregleed bgaa shdee.Horooni zasag darga soh n ail bureer yavj shalgalt hiihgui bol odoovh ayul bgaa dhdee

Иргэн [139.5.219.233] 2024-01-25 19:16:21

Орон сууцны зориулалтай байруудын нэг давхарт бүх төрлийн үйлчилгээ явуулахыг хуулиар хориглоод өгөөчээ үйлчилгээний зориулалттай зөндөө газрууд байхад заавал орон сууцны нэг давхарт дэлгүүр үсчин гоо сайхан сургалт йогий төв эмийн сан гээд орон сууцны хороолол юм уу худалдааны гудамж юм уу зориулалтаараа амьдармаар байна

Зочин [202.126.90.68] 2024-01-25 18:25:32

Манай удирдлагууд ниргэсэн хойно нь биш урьдчилж харж ажиллах чухал бна. Өмнөх эрх тушаалтнууд яагаад клонк, газ түгээх газруудад газар олгосон юм бэ? Очиж очиж орон сууц, сургууль цэцэрлэгийн орчимд шүү!!!! БЗД- гийн 14-р сургуулийн ойролцоох клонкийг татан буулгуулах гэж иргэд, сургуулийн багш ннар хичнээн жил тэмцээд Дийлдэггүй эээ!!!!өнөөдөр бензинээ түгээгээд мөнгөө халааслаад л байж байна. Хажууд нь байгаа түмний олон хүүхдийг бодооч!!!!

Зочин [59.153.112.185] 2024-01-25 17:32:47

Нэгэнт бариад, улсын комисс нь хүлээж аваад, ашиглалтад ороод, иргэд амьдарч байгаа хотхон хороололд яаж стандарт мөрдүүлэх гэж байгаан? ПОПрохоо боль. Ах дүүсээрээ онцгой байдлын албыг самарч, одон сайхан залуусын амиар тоглолоо. Зүгээр л зайл.

Эмээ [139.5.218.188] 2024-01-25 16:37:37

МАН- газруудаа хэзээ ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ нөмөрхөө БОЛИХ ЮМБЭ ДЭЭ. ЗҮГЭЭР Л ЧАДВАРГҮЙ СЭТГЭЛГҮЙ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД ЗАЙ БОЛЧИХЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ ?? ОДОО ЦАДАЖ ХАНАСАН Л БАЙМААР !


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.