ЗТХЯ: 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ

Aдмин / Улстөр

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ 2024 онд бүх төрлийн тээврээр нийт 120 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.

Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна.

Авто замын салбарт, долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл

gg [202.170.65.53] 2024-01-31 12:58:02

ersuu suguud

ЗОЧИН [60.41.246.196] 2024-01-27 20:46:15

ТӨМӨР ЗАМААР 45.5сая тн АЧАА ТЭЭХ НЬ ЮУ Л БОЛ ДОО. УБТЗ 34сая, БУСАД ЗАМУУД ҮСРЭЭД 5-6саяаас ХЭТРЭХГҮЙ БИЗЭЭ. ЮУН 1826км ТӨМӨР ЗАМ ШИНЭЭР ТАВЬЖ ЭХЛЭХ НЬ ВЭ. БАС Л ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСӨЛ НЬ БЭЛЭН БОЛООГҮЙ, ХӨРӨНГӨ НЬ МӨН УЛС ХООРОНД ТӨГС ШИЙДЭГДЭЭГҮЙ ЗАМУУДЫГ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ ГЭЖ "БОГДХАН", "БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ" ЗАМУУДЫГ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ ГЭЖ 2 ЖИЛИЙН ӨМНӨ "ЁСЛОЛ"-ууд ХИЙСЭН ШИГЭЭ НӨГӨӨХ "ЁСЛОЛ"-уудаа ХИЙХ ҮҮ. ТӨМӨР ЗАМЫГ УГ НЬ ҮР АШГИЙН МАШ НАРИЙН ТООЦОО, СУДАЛГААНЫ ҮНДСЭН ДЭЭР ЁСТОЙ "7 ХЭМЖИЖ 1 ОГТЛОХ" ЗАМААР ШИЙДЭЖ БАРЬДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ..

зояин [202.9.46.228] 2024-01-27 09:24:44

ХУЛГАЙЧ НАР БУГШСАН ХОГИЙН ЯАМ

Хулгайч Бямбацогт [59.153.114.81] 2024-01-27 09:09:32

Тээврийн яам маш чухал яам, гэтэл шантаажчин шилэн Цогоо, тендерчин, авлигачин Бямбацогт мэтийн хогийн хулгайчуудыг энэ яаманд томилдог нь асар том алдаа шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.