Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа хатуу хүртэх болно
Өнгөрсөн долоо хоногт, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзвар орчимд хий ачсан машин дэлбэрч ноцтой осол болсон. Энэ эмгэнэлтэй явдлын улмаас Онцгой байдлын гурван аврагч амь эрсэдсэн. Тухайн үед тус замаар явсан машины жолооч, зорчигчид, тэр хавийн орон сууцны оршин суугчид түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Уржигдар тэдний нэг 19 настай залуу амиа алдсан байна. Түүнээс гадна дэлбэрэлтийн улмаас олон хүн эд хөрөнгөөр хохирсон. Одоогоор “...Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд уг ослын талаар албан ёсны дүгнэлт гаргахаар ажиллаж байна” гэсэн албаны мэдээлэлтэй.
Харин олон нийтийн сүлжээ, бусад мэдээллийн эх сурвалжуудаар ослын талаар янз бүрийн зүйл яригдаж байна. Энэ осолд “...Хий ачиж явсан машины жолооч, цаашлаад “Дашваанжил” ХХК нь аюултай ачаа тээвэрлэх стандартын горим зөрчсөн” гэх хандлага нэлээд байна. Мөн “...ОБЕГ-ын удирдлагууд аврагчдыг хийн ослын үед ажиллах зааварчилгаагаар хангаж чадаагүй” гэж үзэх хүн олон байгаа юм. Бас “...“Дүнжингарав” худалдааны төв, Глобал сургууль орчмын дундуурх автозам хоёр талаасаа шахагдаж, нарийхан баригдсан. Тухайн үед орон сууц руу орсон галыг унтраах гэсэн онцгой байдлын машин “хүзүүвч”-д тээглээд орж чадаагүй. Энэ бүхэн газрын авлигатай холбоотой” гэж байна.
Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар энэхүү ослын талаар нэлээд яригджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн чуулганаас ирсэн даруйдаа, 25-ны пүрэв гарагт Засгийн газрыг хуралдуулжээ.
Тэрбээр хууль хяналтынханд Дүнжингаравын уулзвар орчимд гарсан дээрх ослыг нарийвчлан шалгах чиглэлийг өгсөн байна. Ерөнхий сайдын чиглэл нь “...Буруутай этгээдийг заавал олж, хариуцлага тооц. Тэр хүртэл УОК, нийслэлийн удирдлагууд гэм хорыг арилгахад анхаарч шуурхай ажилла” гэсэн агуулгатай. Гэхдээ чиглэлийг хэрэгжүүлэхдээ авах арга хэмжээ, анхаарах асуудлууд нь нэлээд анхаарал татахаар байгаа юм.
Тодруулбал, “...Тухайн үед эргэн тойрон дахь машинуудад хэн хэн байсан бэ. Улстөрчдийн хамаарал бүхий машинууд тэр хавьд хэдэн цагаас хэдэн цагийн хооронд байсан бэ. Тэдгээр машинд шүүхээр явж байгаа хэргийн хамаарал бүхий болон хуулийн байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс хамт байсан эсэхийг тодруулах хэрэгтэй. Тагнуулын дарга эрхмийн барьсан орон сууц, тэдний эргэн тойронд тэр өдөр ямар уулзалтууд болсон бэ. Осол яагаад лхагва гарагт гарсан бэ. Эдгээрийг цогц байдлаар нягталж, хэрэг нээж шалгах ёстой” гэж үүрэг өгсөн байна. Эндээс харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ ослыг тохиолдол биш гэж үзэж байгаа бололтой.
Үүнээс гадна, “...Өнгөрсөн оны сүүлчээр Авлигын шүүх байгуулах талаар хэлэлцсэний дараа, нүүрсний сонсголын эхлэлээс дуусах хүртэл үргэлжилсэн шатахуун тасарсан асуудлыг нийгмийн сүлжээнд зохион байгуулалттайгаар тараасан, сая гарсан ослын талаарх янз бүрийн мэдээллүүд ямар эх үүсвэрээс дээрх байдлаар цацагдаж байгааг нарийвчлан шалгаж танилцуулаарай” гэжээ.
Мөн хотын газар, бусад асуудлаарх сонсголыг яаралтай зохион байгуулах чиглэлийг өгсөн байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд мэдээлсэн.
Түүнчлэн Засгийн газрын дээрх хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Давосын эдийн засгийн чуулганд оролцох үеэр “хөдөлгөөн” хийх гэсэн авлигачдын гадаад, дотоод зорилго бүтэхгүй. Тэдний Монгол Улс руу оруулж ирж байгаа мөнгө нь таван газарт царцаагдсан. Үүнд удахгүй хариуцлага тооцно. Ер нь ард түмний зовлонд дөрөөлж, сонгууль болон улс төр хийхийг хүсэж байгаа хүн бүр шангаа хатуу хүртэх болно. Шүүх дээр явж байгаа хэргүүдээс ч хараагаа салгахгүй. Анхаарлаа сулруулахгүй. Баялгийн лиценз, хотын газар хэнд, хэрхэн очсоныг олон нийт удахгүй нийтийн сонсголоор мэдэх болно. Мэдэх эрхийг хангана. Тэгэх тусам энэ үйлдлүүдийн ард хэн хэн байгааг ард олон төвөггүй ойлгоно. Олон нийт мэдээллийн хаалттай байдалд байж, хууль бус ийм явдлуудын талаар огт мэддэггүй байсан. Тэгвэл ингэж төөрдөг байшин дотор удаан зугаалахгүй ээ. Хамгийн сайн нь дээрх хүмүүсийн нуусан, хаасан явдлуудынх нь бүх мэдээлэл бэлэн болсон. Одоо тэд устгах боломжгүй, оройтсон” гэж ярьсан байна.
Эдгээрээс гадна Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдээр хийн осол хийгээд хотын газар, бусад асуудлаарх авлига дагасан хууль бус үйлдлүүдтэй холбоотойгоор стандарт, хяналт шалгалтыг сайжруулах зэрэг зарим арга хэмжээг авч, томилгоо хийхээр шийджээ. Тэдгээр нь энэ долоо хоногт албажих бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Иргэн [59.153.113.161] 2024-02-02 22:28:24
Оюунэрдэнэ е,сайд болоогүй бол бид жинхэнэ хулгайч авилгагч нарыг мэдэхгүй өнгөрөх байсан.олон хулгайч нарын дунд ганцаардаж олон дайсантай болж байгааг иргэд бид мэдэж бнаа.яг нүүрсний соносголын үеээр бёнзин тасалдсан шүү дэ.нүүрсний хулгайн ард хэн хэн байгаагч бид мэдсэн.одоо тэдгээр хулгайчуудыг яллаж хууль бус орлогыг нь хураа яаралтай
Зочин [203.98.76.249] 2024-02-01 09:30:05
76 төрийн 3 өндөрлөг гээд байгаа малууд дарга даамалууд бултаараа олноороо ХАРАКИРИ хийж олон түмнээ хэрсэн шуналаасаа салгаж буян хийж үз
ХХ [202.55.191.194] 2024-02-01 08:45:18
шангийн хатуу хүртээ....30 жил хулгайлсан хулгайчуудын хэрэг нт илрээд шоронд орчих гээд сандралдан орондоо орох завгүй ЗГ-руу троллудаа илгээж бна шүү
Зочин [202.179.24.70] 2024-01-31 16:18:23
тохиолдол биш байж мэднэ. шалга
Зочин [77.111.246.15] 2024-01-31 06:56:28
Энэ бол жүжиглэл. Авилгалтай тэмцэж байна гэж сүржигнээд яг чухам шүүхээр нөгөө зартай хэрэгүүд нь шийдэгдэхгүй.
Зочин [123.243.176.121] 2024-01-30 21:07:37
Бас юу гээд худал балайраад унав аа
зочин [103.57.95.17] 2024-01-30 13:37:07
Монголын түмэн иргэд нүдтэй чихтэй тэд сонгууль ойртохоор эрх мэдэлд хүрэх тэгэхгүй бол хулгайчид шангаа хүртэх юм байна гэсэн ойлголтыг авчихсан байна аа. Учиргүй ичихгүй ил гарч төр засгаа занаж байгаа нь даалгавартай хүмүүс байгаа нь ярианы өнгөнөөс харагдаж байдаг. Хулгайч бүлэглэлийг хэзээ хэн илчилсэн билээ Оюунэрдэнэ л түүний багынхан илчилсэн шүү Элбэгдорж хуруу чхөдөлгөөгүй одоо ардчилал устах гэж байна гэх шиг эсрэг юм ярих юм. Харин Онцгой байдлын дарга нар магтуулахын эзэд болж сурталчилгааны баг ажлуулах юм Тэр олон хүний аминд хүрлээ шүү. Тандалтыг ядаж дроноор хийх боломж байсан Хиймэл оюун ухаанаар хүнгүйгээр хөөс ус цацаж унтраадаг жижиг танк шиг юм байна. Яагаад санаачлахгүй байна. Аврагчид нь дарга даамалаасаа цөөхөн сургалт муу байгаа нь шууд харагдаж байна. Бүтэцийн өөрчлөлт шуурхай хийхийг хүсч байна
Зочин [203.98.76.249] 2024-01-30 11:15:01
энэ эрх барьж байгаа бүх хүн дүрстэн хүний арьс нөмөрсөн чононцоруудыг бүгдийг нь цаазлан улс орнооо цэвэрлэ. дараагийн 132 мал тэжээж бас хулхидуулмааргүй байна. засаг шиг засагтай болохын тулд муу бүхнийг заазлан устгах ёстой.
Зочин [119.207.157.187] 2024-01-30 09:34:23
Монголын түүхэнд байхгүй тэнэг тупик хамгийн боловсролгүй өөрийгөө мэдэхгүй тэнэг ЕС, энэ тэнэгээс 5 сарын дараа салж амархансан
Зочин [66.181.183.253] 2024-01-30 09:01:27
ТАВХАН САР ТЭВЧЧИХВЭЛ АРДЧЛАЛА ЯЛНАА
muugaan yzne dee,Elbegdorj,Saihanbilegteigee hamt bygdeeree............ [31.32.212.183] 2024-01-31 21:39:05
ta nariin ardchilal gej yu baisiim?.....hylgai hiih hydal heleh gadaadad orgonol hysej chagaachilahiig heleh yy?...ta nariin ardchilal gazar abahaan boliod ydaj baigaag oilgoj bna uu?hyn dystyyd ee!!!!tanai hyychin ardchilal gej garch irsen hylgaichid chini ta nariin syteeniig heedlee suu dee!!Elbegdorj hylgaich chini byyr maapiin tergyyneer garaad eglee,daraa ni Saihanbileg luibarchin chini byyr gadaadad syygaad eh orondoo ireh bodolgyi baigaa biz!!!!daraagiin ta nariin hamaatnyydiig yarih yum bol?ylger boloh geed bna;teheer ta nariin ardchilal gej yu baisiim be?...................godongyyd aa...........................harin ch ene zasag tor maani arai yadsan ardchilaliinhii bylsalsan ene ylas orniig deerdyylen muu heluulen gargaj enee chagtai bosgoloo,odoo ta nariin metiin ardchilal gej hasgirdag ludnuud byy dabar hylgaichidiin ydamiin hylganyyd aa.....zail muusain luibarchid aa.....................
Зочин [202.179.24.70] 2024-01-31 16:17:44
горьд
irgen [202.9.40.237] 2024-01-30 07:07:28
Dandaa hudlaa hursah uom.odoohon barina.horino.gesen nuhed chin saaral irdondoo bn.7.5 terbum idsen nuher bur 2 jiliin yl hasuulaad TOM ah nar asaraad bj bn.Hajuud bga said darga naraa diilehgui bj.Nymbaatar.Enhbayr 2 zailuul.Ih naydaar idsen hulgaichaa yajij chadahgui bga biz.Emhii hortoi tulshnii ezenee ilchilj.emhii tulshee hereglehee boliul.Hotooroo hordoj duuslaa.Neg hun bayjij duuslaa.
Зочин [103.57.93.176] 2024-01-30 01:20:39
Манай ЕС-д л 90 -оноос хойшхи манай түүхэнд авилгатай ингэж маш тодорхой баатарлагаар тэмцэж ,тэнд бугшсан бүхнийг бүх талаар нь зоригтой,маш соргог сэргэгээр,гол нуруу алдахгүйгээр задлан илчлэж байна.ЕСболон,Б.Энхбаяр сайд бусад олон авилгын эсрэг тэмцэгч шудрага нөхдөд өндөр амжилт хүсье.Угаасаа "үнэн" гэдэг ухагдуунд гагцхүү "шударгын" замаар л хүрнэ.Гэтэл авилга бол шударгыг хөнөөгч дайсан.
Зочин [139.5.216.253] 2024-01-30 00:59:24
Нэг том хэрэг илрэх нээ,
Зочин [66.181.161.37] 2024-01-29 23:32:20
Оюунэрдэнэ луйварчин хулгайч нартай тэмцэж энэ 30жилд хичнээн их луйвар хииж ард түмнии боломжииг ичих зовохгүй ханаж цадахгүй хулгайлж байсаныг ард түмэнд ойлгуулж чадлаа Өмнө нь таамгаар ярьж байсанаас хэзээ ингэж баримттай хэлэлцэж байлаа даа Харин энэ бүх тэмцэлииг зогсоогоод байгаа зүйл нь шүүхиинхэн хулгайч нарын талд орчихоод байгаа явдал Даанч Оюунэрдэнэ шүүхииг халж солих эрх мэдэл байхгүй Энэ бол биднии сонгосон ардчиллын зарчим Гэтэл ихэнх хүмүүсиин боддог шиг шүүхиинхэнииг халж хаяад л хулгайч нарыг барьж аваад л хэргииг нь тулгаж хүлээлгээд л шоронд хиигээд байх юм шиг бодох юм Харин шүүгч нар хулгайч нарын талд ажиллаад байх шиг
Зочин [139.5.216.253] 2024-01-30 01:02:30
Яг үнэн. Гэмт хэрэг хийсэн хүмүүс илрээд ирэхээрээ амь тавир гэж байх шиг байнаа
Зочин [119.207.157.187] 2024-01-29 21:13:18
Данхан толгойт өөрөө хариуцлаг аа хүлээ төлөгөн коммунист царайлчаад хүн болгоны амыг барьж шийтгэнэ гэнэ үү, май !!!
Зочин [109.252.142.200] 2024-01-29 20:52:59
Чи оороо шийтгэлээ хулээж даруйхан огцор .чиний удирдсан засгийн газар муу ажилсанаас болж хун шатаж угаартаж ухэж байна
Зочин [66.181.178.138] 2024-01-29 20:30:52
Нэг машин гал гарч байхад тайван зугатаад явж байсан.
зочин [60.41.246.196] 2024-01-29 18:54:18
МАН, Монголын хамгийн том судер хулгайчдын томоохонд тооцогдох сайд Амарбаясгалан, Хүрэлбаатар мэтээ яагаад засагтаа дэвшүүлээд тавихгүй дэргэдээ хамгаалаад бариад буйгаа хэлээдэхдээ, данхаа, ҮҮНИЙГ ХИЙХГҮЙ ТОМ ХУЛГАЙЧИДТАЙГАА НИЙЛЖ СУУЧИХААД ОЛОН ЮМ ДОНГОСЧ ЭЛИЙРЧ БАЙЛАЙРАХАА БОЛЬ, ХОГОО. ТЭДЭНТЭЙ 1 ХЭТЭВЧТЭЙ учраас ТЭДНИЙГ ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БГАА БИЗЭЭ, ЧИ.
Бодол [103.215.14.2] 2024-01-30 07:36:58
Чиний дайсан, миний дайсан адил. Тэгэхээр 1 том дайсанг дарахын тулд түүний дайсан нийлж байгаад дарчихаад дараад нь нөгөө жижиг дайсангаа дарахад амар байх
зочин [49.0.130.24] 2024-01-29 17:29:12
сүржин мэдэгдэл хийгээд мартчигдаг данхар толгойт доо
Зочин [66.181.177.253] 2024-01-29 17:28:50
Энэ ч худал попрохоос цаашгүй худал гар дөө
Төв аймгийн иргэн батнасан [66.181.176.82] 2024-01-29 16:40:16
2024 онд ман ан нам болон охин намуудыг чинь сонгохгүй.ганцхан хүн намыг сонгоно
зочин [122.201.19.99] 2024-01-29 16:03:41
Ниргэсэн хойн нь хашгирав гэх ч болов.Ардчилсан солонгосын удирдагч шиг л байхын Буруутай этгээд нь Нямбаатар шүү
d [66.181.176.35] 2024-01-29 15:36:00
Naad ajilaasaa unahgui gej heniig ch xamaagui zoliosloh tiim hun bolj bgaa bol mash auyltai shuu
Зочин [66.181.161.101] 2024-01-29 14:58:23
Болж байна. Би ч бас жилий өмнө болсон нефтийн агуулахын дэлбэрэлт, энэ цистернийн дэлбэрэлт хоёрыг сэжиглэж байна. Энэ авилгачин, хулгайчуудын зориуд хийсэн интервенц, тероризм болсон байх магадлалтай. Тагнуул энэ дээр хэргээ гаргана даа.
ЖЕНКО [139.5.217.132] 2024-01-29 14:42:32
УЛЬДАГ ДАНХ
Зочин [68.146.199.167] 2024-01-29 14:01:25
Ter patrol maash notoi!!
ЕСайдын хэлсэн нь болж байгаагаас илт зөрөөд байна. [66.181.160.28] 2024-01-29 12:24:43
Саяхан гэхэд л Нүүрсний хэргийг шүүх хав ХААЛТТАЙ хэлэлцэн шийдвэрлэсэн биздээ? Олон нийт мэдээллийн ХААЛТТАЙ байдалд байсаар байтал хэргийг шийдээд, дараа нь давж заалдаад, оны сүүлрүү гэмт хэрэгтнүүдийн ХААЛТТАЙ өршөөөх гээд л байна ш дээ. Ерөнхий сайд аа!
Зочин [103.80.211.163] 2024-01-29 12:19:12
Үнэн бүтэхгүй нар юмаа.
Зочин [203.98.76.249] 2024-01-29 12:07:24
хэдэн төрийн яргачин бэлдээд хулгайчуудаа хяргаад явчихаа зарлана гээд паг болдог гацаа мэдрэл хүн дээ
Зочин [66.181.160.56] 2024-01-29 17:52:44
Кк
Зочин [202.126.89.69] 2024-01-29 12:03:56
Зовлон бэрхшээлийг үүсгэж байгаа өөрсдөө хариуцлагаа хүлээж огцор
Зочин [202.9.40.252] 2024-01-29 14:13:40
Харин тиймээ.
Зочин [66.181.186.239] 2024-01-29 11:55:29
Ниссан патролд Хүрэлсүхийн зөвлөх гээд явдаг Э. Галбадрал гэдэг залилангийн этгээд явсан байна лээ. Хэд хэдэн сайтад гарсан даруйдаа устгасан байна лээ.
Зочин [139.5.216.253] 2024-01-30 01:00:27
АН ын залуу гээгүй билүү
Bold o [103.57.92.122] 2024-01-29 11:34:47
Энэ Данхан толгойт дандаа ингэж зарланаа мафитай тэмцэнээ гээд тультраа хэлт чалчиж байдаг ш дээ ...өөрөө огцор оо...
Зочин [66.181.161.210] 2024-01-29 17:35:18
Бугшсан авилгыг ингэж аажмаар алсаас нь бхгүй болгоно. Аалзны торшиг хэрэлдсэн холбоостой Ерөнхий сайд сайн ажиллаж бгааа
Зочин [103.11.192.46] 2024-01-29 11:29:17
Удахгүй зарланаа гэшаассс худ дда. Ажлыг хариуцлагагүй байдлаа ингэж худлаа дүйвүүлж солиорохгүй шүү сда. Огцроод зайлцгаа
ЗОЧИН [202.9.40.162] 2024-01-29 10:30:05
БАС НӨГӨӨ ХУРЦ ИЛРЭХ НЬ ЭЭ
ЗОЧИН [202.9.40.162] 2024-01-29 10:29:42
ЭЛБЭГ ИЛРЭХ НЬ ЭЭ
ЗОЧИН [202.9.40.162] 2024-01-29 10:29:26
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИХ ЮМНЫ ГОГЦОО ЗАДРАХ НЬ ДЭЭ
Зочин [66.181.160.56] 2024-01-29 20:10:58
Тхх
Зочин [66.181.160.56] 2024-01-29 17:47:21
Харин тиймээ