Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн үндсэн цалинг бага хүүхдэд нь 18 нас хүртэл олгох хуулийн төслийг санаачилжээ
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан галын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Талийгаачдыг өнөө өглөө сүүлчийн замд нь үдсэн юм.
Харин үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааны асуудал сүүлийн үед олны анхаарал татаад байсан.
Тэгвэл "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо" гэж ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ө.Золбаяр мэдээллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [60.41.246.196] 2024-01-31 14:58:06
"МУНХАГ ХҮНИЙ АДГИЙН ТЭНЭГЛЭЛ" ГЭВЭЛ ЗОХИЛТОЙ. "ҮХСЭН ХОЙНОО УРАМШУУЛАЛ ХҮРТЭХ ХУУЛЬ" ГАРГАХ НЬ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙГААГҮЙ, ХИР БАРГИЙН ХҮНЭЭС ГАРАХГҮЙ УХААН САНАА БНА. "ХҮН МЭДЛЭГ, ЭРДЭМ БОЛОВСРОЛЫНХАА ХИРЭЭР СЭТГЭН БОДОЖ, ТҮҮНИЙХЭЭ ХИРЭЭР ТӨЛӨВЛӨЖ, ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛДЭГ" ГЭДЭГ ЯАСАН ҮНЭН ҮГ ВЭ. ЭНЭ ХҮНЭЭС ИЙМ Л ЮМ ГАРГА Ш ДЭЭ.ТҮҮНИЙ ОРОНД УР ЧАДВАР, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭТЭЙ ТАЛААР ЯРИХ ХЭРЭГТЭЙ БУСУУ.
зочин [103.57.95.17] 2024-01-30 14:01:33
Онцгойхон дарга нар нь 3 өрөө байрны үнэ хүрэхгүй хүнгүйгээр гал унтраадаг жижигхэн танк шиг робот байна аа түүнийг авчихгүй яав.Ядаж галын тандалтыг дроноороо хийчихнэ яав гэж бодох юм. Боломжгүй зүйл огт биш Аврагчдын тоо дарга нэртэй конторт суудаг хүмүүсээс цөөн тэгээд сургалт чанаргүй соц үеийн гүйх харайх дасгал хийдэг гэнэ Санхүүгийн нөхөр гээд нэг бүдүүн нөхөр энгийн хүн байвал болно доо Бүтцийн өөрчлөлт хийж арга хэмжээ авахгүй бол дахиад л хүний амь 3 өрөө байр цалин яриад л зогсоно Төвлөрсөн хотод галын тандалтыг шөнийн харанхуйд ажиглах дурантай цэг байгаад шуурхай мэдээ өгдөг манайд утас чагнаад байдаг. Үүнээс болж 2 км газарт 7 хүн галд нас барсан гомдол одоо арилаагүй байна
Зочин [103.212.118.221] 2024-01-30 10:52:53
Энэ боловсролгүй поп гараас өөр урт настай улс оронд үр өгөөжтэй ухаалаг санаа гарахгүй л дээ…
Irgen [64.119.29.61] 2024-01-30 10:45:40
Naadakh chiny shall teneg yum zokhioj ner olj avakh gesen sanaaa l daa ..Yag tiim l yum bol naad khuulia sain bodoj bj olon taliin meregjliin talaar bodoj bj khiikh estoi yum shuu ..Tegj sagsuurch olon khuuly entr zokhioj boldoggui yum daa . Yamarch meregjliin ajilchid Ajil ger 2 n khoorond ,esvel emchid duudlagaar yavakh Zamdaa , oron suutsnii duudlagaar yavdag ajilchid uurgee guitsetgej bgaad gadnii noloogoor Amy ersdvel ,khund gemtvel yakh ve ,yumiig bas bodoltsoj naad genen khuulindaa tsokhitsuulj oruulakh kheregtei ..Khudlaa sagsuurch goomoi yum khiij tenegtekhee bolio chi
Аймхай Ерөнхийлөгчид [103.212.116.184] 2024-01-30 08:25:01
Галын гамшигт осолдсон хүмүүсийн ар, гэр бүлд гарч ирээд эмгэнэл илэрхийлээгүй Их тэнгэрт амьдардаг сагсуу нөхөр чинь "Хүүр болж байж хүртэх хишиг" гээч хууль санаачилсан гэхээр итгэхгүй байна даа...үлдэгсдийг доромжлоод байгаагаа мэдэхгүй, аргаа барж!!!
нэг л биш [66.181.180.67] 2024-01-29 20:27:16
аль нь илүү хуулиар давуу байдал олж авахын төлөө уралдаад байж дээ, онцгой, эмнэлэг, боловсрол, шинжлэх ухаан, соёл...гээд явж өгнө биз дээ, арай ч үгүй байлгүй дээ, яалаа гэж юуны төлөө ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг билээ
ЗОЧИН [60.41.246.196] 2024-01-29 19:34:36
ТУХАЙН САЛБАРЫН ХҮМҮҮС АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БГААД ҮХВЭЛ ИЙМ ХӨНГӨЛӨЛТ ӨГНӨ ГЭХ ХУУЛЬ ГАРГАНА ГЭДЭГ ЗӨВ ЮМУУ?. АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭНЭ ГЭДЭГТ ЮУ ОРОХ ВЭ?.ЭЭЛЖИНД ЖИЖҮҮРТ ГАРЧ БУЙ,ГАМШИГРУУ ЯВЖ,ИРЭХ ҮЕ,ГАМШГИЙГ АРИЛГГАХААР ОБЪЕКТ ДЭЭР ЖИНХНЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БУЙ ҮЕҮҮД ОРНО БИЗ. ЖНЬ, САЯ ГАЗ ДЭЛБЭРЭЛТЭНД ОЧИЖ ИРЭХ ЗАМДАА МАШИНЫ ОСЛООР,ТОВЧХОНДОО ГАЛЫГ УНТРААХААР БОДИС ЦАЦАЖ ГАЛТАЙ ТЭМЦЭЛДЭЖ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ОСОЛДОХОД ЯАХ ВЭ.ЕР НЬ ДЭЭРХИ САЛБАРЫГ ИНГЭЖ ОНЦЛОХ ЗӨВ ЮМУУ ДАА. ЖНЬ ЭМЧ ӨВЧТӨНРҮҮ ЯВЖ БХ ЗАМДАА АВТЫН ОСЛООР ЭНДЭХ НЬ ДЭЭРХИ НӨХӨД ГАМШГИЙН ОБЪЕКТРҮҮ ОЧИЖ ИРЭХДЭЭ ОСОЛДОХ ИЖИЛ ЮМ БИШҮҮ,БҮР МУУГААР БОДОХОД ДЭЭРХИ САЛБАРЫН ЯДУУ,ТАРЧИГ НӨХӨД "ЗОРИУД" ИЙМ ЯВДАЛ ГАРГАХ БИШ БИЗ, ҮНДСЭН ХУУЛИАР-иар АЖИЛ,АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ БОЛОХГҮЙ ГЭЭД БОДМООР АСУУДЛУУД ГАРНА ДАА.ИХ Л БОДОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
зочин [122.201.19.99] 2024-01-29 16:05:51
Нийслэлийн засаг дарга ажлаа хийж чадахгүйгээс болж ийм хор хөнөөл болсон Яаж Нямбаатартай хариуцлага тооцох уу Еөкөө
Зочин [66.181.169.116] 2024-01-29 15:07:07
Монгол улсын Зэвсэгт хүчний ерөнхйи командлагч хүн мөрдэстэнгүүдэд ингэж ялгавартай хандах ёсгүй учир нь монгол улсыг батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж олон улсын тавцанд өндөрт гаргасан Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг ялгаварлан гадуурхаж байна тэднийг хэн дэмжиж тусалж байна вэ?
Зочин [124.158.107.35] 2024-01-29 14:25:36
хүн үхэхгүй байх нөхцөл хангасан хууль санаачил үхсэний дараа яах тухай хууль санаачилна гэдэг үхэж болно л гэсэн үг
Зочин [124.158.65.154] 2024-01-29 14:16:40
Тамирчдад насан туршид нь өгдөг олон саяын хажууд хүүхдэд нь 18 хүртэл өгөх бол юу ч биш байлгүй. Амжилт гаргасан тамирчдыг 1 удаа л гайгүй сайн шагнадаг байх хэрэгтэй байнаа
Зочин [124.158.107.35] 2024-01-29 14:08:42
үхсэн хойно нь яах тухай хууль санаачлана гэдэг дэндүү мангар тэнэг хэрэг эхлээд шадар сайд дарга нартаа хариуцлага хүлээлгэж зайлуул дараан ь бүх аюулгүй ажиллагааны стандарт ур чадвар код шинэчил дадлага сургуулилт хийх нөхцөлөөр ханга