Г.Баасан: Монголын газарт хөрөнгө оруулсан гадаад иргэдийн талаар нээлттэй сонсгол явуулахыг УИХ-аас шаардаж байна

Aдмин / Улстөр

Бүлэглэлд зориулсан хууль батлахыг эсэргүүцэж буй талаар ахмадууд мэдээлэл хийлээ.

Г.Баасан "Газар, газрын хэвлийн баялгийг гадаад иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулах нь буруу гэж таван жилийн өмнөөс ахмадууд тэмцсээр ирсэн. Монголын газрын хэвлийн баялгийг иргэдийн хараа хяналтаас гадуур хорин жил ашиглалаа. Үүний үр дүнд монголчууд өөрсдөө маш их ядуурч, бүх баялаг нь харийнхны гарт орсон. Газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс төрийг авлигажуулж, өөрсдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг болсон. Үүний тод илрэл бол 2023 оны хавар намрын чуулганаар орж ирж буй хөрөнгө оруулалтын тухай хууль байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэх 1993 онд батлагдсан хуульд 60 нэмэх нь 40 жилээр газрыг эзэмшүүлдэг байсан бол одоо “Хөрөнгө оруулалтын хууль” гэж нэрлээд “Гадаадын” гэдэг үгийг нь хассан байгаа юм. Иймд Монголын байгалийн баялгийг эзэмшсэн, ашигласан бүлэглэлүүд цаасан хэлбэрээр эх оронд минь халдлага үйлдэж эхэллээ. Ахмадууд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эх орноо хамгаалж, үр хойчдоо өвлүүлж үлдээх үүргийг бид хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс бид УИХ-д шаардлага хүргүүлж байгаа юм. Бидний шаардлагын гол зорилго нь 1993 оноос 2023 оны хоорондох 30 жилийн хугацаанд Монгол Улсад ямар хэмжээний хөрөнгө оруулалт аль улсаас орж ирсэн талаар нийтийн сонсгол зохион байгуулахыг хүсэж байна. Газар бол улсын үндэс байхад газарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь гэмт хэрэг. Тэр дундаа ашиглах, өмчлүүлэх гэдэг нь монголчуудын газрын баялгийг дээрэмдэх гэж байгаа хэлбэр" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2024-01-30 16:25:58

гадны хөрөнгө оруулалтгүй ямарч улс орон хөгжсөн түүх байхгүй

зочин [103.57.95.17] 2024-01-30 13:10:54

Нийслэлд амьдрагч нарын хэдэн хувь газар өмчилж авсан бэ.Мэдээлэлд ойрхон хэсэг авчихдаг одоо өгөх газаргүй болжээ Энэ бол газар хэмжээтэй нэгэн үеийнхэн аваад хождог юм байна. Одоо хөдөө орон нутагт өвөлжөө хаваржааны газар бүүр ногоо тарих газартай нь өмчлөнө гэнэ Малчдаас санал авсан байх. нийт иргэдээс санал авахгүй байна. Уулын ам булаг шанд бүр эзэнтэй болсон байна. Шинэ малчид сайхан газар олдохоо больчихож тэд худалдаж авах хүнд даалгавар оногдож байна. Сонгууль дөхөөд ирэхээр 5 дахь өдөр нэг ийм хууль оруулж цөөхөн хүн баталдаг болжээ. Үүнийг зогсоо.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.