УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 5-нд хуралдаж, цагаан сараас өмнө “НОГДОЛ АШИГ“ тараана

Aдмин / Улстөр

УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 17-нд хийсэн. Энэ удаагийн намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байв.

Тэгвэл цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдана.

Эл хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх юм.

Өмнө нь хувьцааны ногдол ашиг тараах талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодруулахад “"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд Цагаан сараас өмнө өгөхийг зорино. Нэг иргэнд 116000 орчим төгрөг ногдоно. УИХ-аас батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна" гэж байсан.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.166] 2024-01-31 08:17:21

Түргэн өгөөч дээ шүлс шиг юм өгөх гэж сүйд болох юмаа өөрсдөө болохоор хэдэн эрбумаариднээ

ЗОЧИН [202.126.89.54] 2024-01-30 15:13:35

2021 2022 ОНД ТӨРСӨН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ ДАНСААР АВАХ ЮМУУ ДАХИН БҮРТГЭЛ ХИЙЛГЭЖ ДАНС НЭЭЛГЭХ ЮМУУ ТОДОРХОЙ ШУУРХАЙ ЧИРЭГДЭЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГААРАЙ ДАА

Зочин [203.98.76.249] 2024-01-30 15:05:13

хувьцаа бүртгэгэдээгүй хүүхэд яах уу? бас л маргаан үүснэ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.