Х.Нямбаатар: Томоохон барилгын компаниудтай үзэлцсээр байгаа дуусна

Aдмин / Улстөр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олголт хийж, замбараагүй орон сууцны хорооллууд барьсан. Эхнээс нь дурдаж хэлье. Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Голден парк гамшиг болсон хороолол. Үүний алдааг засах гэж ажиллаж байгаа. Айлуудаас газрыг нь янз бүрийн байдлаар шахаж, шаардаж авахаар барилгын компаниудын удирдлагууд хэвлэл мэдээлэлд захиалга өгч нийслэл рүү дайрах ажлуудыг зохион байгуулдаг юм билээ. Үүнээс шантрахгүй. Энэ жил Голден паркийг дахиад сургууль, цэцэрлэгтэй болгох ажил эхэлнэ.

Хоёрдугаарт.7 Алтай хотхон. 12,000 айлтай хэрнээ сургууль, цэцэрлэггүй. Сургууль, цэцэрлэгтэй болгох асуудлыг энэ жил шийднэ. Маршал таун, Эко констракшн, Кинг тауэр гээд маш их асуудал дагуулсан хороолол барьж буй нөхөд бий. Гурав дахь өдөр Кинг тауэрт очно. Тус хорооллын урд талын 5,000 м.кв газрыг авах асуудлаар газар дээр нь очно. Улсын сургууль, цэцэрлэг барих мөнгийг одоо тавина. ААН-үүд надтай шүүхэдвэл шүүхэднэ биз, шийдвэрээ гаргасан. "

Тайгам Алтай" компанийн захирлууд багахан шиг дарваганаарай гэж хэлмээр байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцөлд гацаа хийгээд байгаа юм. Алтай, Олимп хотхоныг "Тайгам Алтай" компани барьсан. "Тайгам Алтай" компанитай холбоотой бүх ажлыг зогсоо. Яг адил явна. Авсан бүх газар нь цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг надад танилцуул. "Хан Хилс" хотхон өөрийн газар дээр барилгаа дүүргэж барьчхаад нийтийн эзэмшил дээр гаргангуутаа сүүдрэвч иргэдийн амрах орчин барьчхаад байгаа юм. Энэ бол хөгийн шунал. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд газрууд хэрхэн олгогдсоныг мэднэ. Барилгын хэдэн том компаниудтай үзэж байгаад дуусна. Өмнө нь хэдэн том авлигачидтай үзээд ард нь гарсан. Барилгын компаниуд хэрхэн газар, зөвшөөрөл авсан, ямар ашиг олсныг мэдэж байгаа.

Одоо жоохон ч гэсэн сэтгэл гаргаад байранд орсон хүмүүсээ сургууль, цэцэрлэгтэй болгох газар нийслэлд өгчихөөч. Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны алдартай хороолол байгаа. НИТХ-ын төлөөлөгч нарт газрыг олголоо гэж яригдаж байсан, дараа нь га, га-гаар газрын наймааны золиос болсон. Түгжрэл энэ бүхэн чинь өнгөрсөн 30 жилийн алдааг хийсэн нөхөд гурван сар ажиллаж байгаа над дээр тохно гэвэл ёстой үгүй.

Барилгын том компаниудтай үзсэн шиг үзээд дууссан шиг дуусна. Би газрыг, бизнесийг булааж авах биш хотхон, хорооллын оршин суугчдын хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг барих гэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн газар өгөхгүй гэж бүгд уллаж суугаа" гэлээ. Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4,002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4,000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл

Jorj [202.9.46.176] 2024-02-13 08:56:20

Энэ улсын барилгын компаниуд хотын удирдлагуудтайгаа хамтарч энэ хотыг бохир бетонон ширэнгэ болгож сүйрүүлхэд маш гол үүрэг гүйцэтгэсэн. Эртний европын орнуудад ч ийм замбараагүй, өмхий, бохир хот байгаагүй. Маш харамсалтай.

Зочин [103.140.10.216] 2024-02-09 18:12:58

Үеэлүүдийн жүжиглэлт ямар адилхан юм бэ. Үнэмшдэг мангуунууд зөндөө.

Зочин [119.205.1.250] 2024-02-08 18:52:14

Одоо л нэг зөв хөдөлж бна барилгын ххк нууд бөгс эргэх зайгүй сургуул цэцэрлэг гүй газа р дээрэмдсэн байсан яг үөв дэмжэни

Зочин [202.126.90.46] 2024-02-08 16:42:14

БЗД-26,, 36-р хорооны хүүхдүүд аль олдсон сургуульдаа хол ч хамаагүй явж бна. Энэ 2 том хороололд 960 хүүхдийн сургууль бага бна.

Зочин [202.126.91.61] 2024-02-08 07:44:20

Хүннү-2222 хороололын 2000 3000 айлын дунд нэг ч сургууль цэцэрлэг байхгүй. Өглөө оройд гэрээсээ ч гарч чадахаа байлаа, хорооллын зүүн талын газрыг чөлөөлж улсын сургууль цэцэрлэг барих хүсэлтэй байна.

Эх оронч [202.126.91.61] 2024-02-08 07:39:36

Маш зөв. Түгжрэлд хамгийн их нөлөөлж байгаа зүйл боо Сургууль цэцэрлэгт юм.Хүүхэд бүр нэг машинаар хүргэж өгч авч байна, дээр хэг хүний бүтээ өдрийн ажил алдаж байна. Эцэг эх нь ажилтай хүүхдүүд өглөө аав ээжтэйгээ гараад орой хамт ядарч иуйлдаж харьж байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд ирээдүйд муугаар нөлөөлж байна. Гэх мэтчлэн гэрийн ойр сургууль цэцэрлэггүй маш олон муу үр дагавар гарч байна.

Иргэн [122.201.31.56] 2024-02-08 06:53:34

Зөв.

Зочин [66.181.185.39] 2024-02-07 22:11:01

Нямка одоо жинхэнээсээ жүжиглэж эхэллэ.

ЗОЧИН [202.126.90.16] 2024-02-07 09:37:40

ЭНЭ БОЛ ЁСТОЙ ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ ИРГЭД ДЭМЖИНЭ ШҮҮ НЯМКАА БҮҮ ШАНТАРААРАЙ. ХҮСВЭЛ ТББ, ИРГЭД НААДУУЛТАЙ ЧИНЬ ҮЗЭЛЦЭЭД ДУУСГАНА ШҮҮ.

Төмөрөө Нацаг [66.181.178.156] 2024-02-06 17:54:00

Зөв.100 хувь дэмжиж байна.наад барилгын компаний эзэд чмнь бүгд л авилгачид шүү.газрын албаны хүнд сурталтай албан хаагчдыг ч гэсэн шалгавал таарна. .зоригтой алхам хийж байна даа хотын дарга

Зочин [103.143.41.2] 2024-02-06 17:01:43

bravo

zochin [192.82.92.126] 2024-02-06 16:31:19

zov zov gazartaa ajilaa buulga demjij bn

khuyag [66.181.184.101] 2024-02-06 16:00:44

demjij bn

зочин [202.70.43.14] 2024-02-06 15:55:32

зөв

Зочин [202.126.90.97] 2024-02-06 15:16:24

ehelj yah gej zovshoorloo ogson yum be? Hoid solongos uu? Erh barij baisan NAMIIHANTAIGAA uzeldee

1 [66.181.188.60] 2024-02-06 15:15:27

НИЙСЛЭЛ НЬ ХОТОО МЭДЭХ ҮҮ? БАРИЛГЫН КОМПАНИ НЬ МЭДЭХ ҮҮ?

иргэн [103.212.119.158] 2024-02-06 13:29:50

За чи баахан ард иргэдээр тоглоод л , опоо боль!!!амьдралдээр бууж ажилла!!!!! Хаана 7' Автобус яваад байгаа нь хаана бна!!!!!!!! 30 жилиын ажил гээд л Гуншигнаад л ,Тана Нам л ийм юм болгоо Ядууру оруулсан .Хариуцалгаа хүлээ Зайл???????!!!!!!!

Зочин [66.181.180.184] 2024-02-06 12:57:20

Нямка сайн ажиллаж бна

Зочин [202.70.34.27] 2024-02-06 12:01:11

зөв хө

Зочин [202.55.191.194] 2024-02-06 11:18:08

ХОТЫН ДАРГАА ДЭМЖИЖ БАЙНА ШҮҮ. ХҮҮХДҮҮДЭЭ ГЭР ОЙРХОН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛГОХОД БАЯРТАЙ БАЙНА ШҮҮ

Зочин [202.126.90.34] 2024-02-06 10:39:56

Зөв3


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.