Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав.

Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв.

2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулав.

Энэ онд тохиож буй “УБТЗ” ХНН-ийн 75 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.78] 2024-02-09 21:18:32

Их хурлын гишүүн Даваасүрэн Болорчулунов хоёр л хүлээн авч ээлжит заавраа авна биз Ерөнхийлөгч ингэж доошоо орж болохгүй

hurel gichii [204.29.160.175] 2024-02-07 03:29:50

erguu ynhan lalar shuuu

Bsaihanzaya [59.153.114.46] 2024-02-06 21:39:57

.....

xamateyu [43.242.243.13] 2024-02-06 20:34:47

Yronhiilogch mndg shv ksx

Зочин [66.181.190.17] 2024-02-06 21:28:10

Хаха

зочин [66.181.190.16] 2024-02-06 18:59:53

Хүүе ээ, ерөнхийлөгч өө, ийм мэт оросын бага албан тушаалтныг хүлээн авч уулзаж жижгэрэх хэрэг байна уу? Яг ийм албан тушаалын Монгол хүн орост очиход Путин гуай хүлээн авч уулзах уу?

Ирсэн хүний "шүдийг" хараад л сууж байх уу? Кх! [66.181.160.70] 2024-02-07 10:56:47

Чи өөрийгөө гөө мөн харьцуулав аа. Монголын хонийг Оросын баавгайтай барьцуулж байгаатай адил. Ер нь ажил бол ажил, шаардлагатай бол Хүрэлсүх Ерөнхийлөгч Оросын сайд, дэд сайдтай ч уулзана. Оросуудаар хөрөнгө оруулалт хийлгэх нь чухал болохоос биш, ямар түвшний хүн ирэх нь хамаагүй. Тэгээд ч энэ бол ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ердийн сайдаас ч дээгүүр түвшний хүн байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.