Сонгуульд оролцох хүсэлтээ 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлнэ

Aдмин / Улстөр

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ. “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-нд явуулах болов.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 112 дугаар тогтоолоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, мандатын тоог тогтоосон.

Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталлаа. “Зууны мэдээ” сонин цаг тооны хуанлийг цувралаар хүргэж байна.

Дөрөв.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ

22

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг х???????үсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

(Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг)

2024.4.24, 25, 26-ны өдөр

23

Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг)

Хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор

24

Нэр дэвшүүлэх ажиллагаа

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

(Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг)

2024.5.14-нөөс

2024.5.20-ныг дуустал

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

(Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг)

25

Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх

Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.

(Хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг)

2024.5.23-ны дотор

26

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх

Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэг)

2024.5.24-ний дотор

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.