18-34 насны гэрлээгүй малчдын 88 эрэгтэйчүүд эзэлж байна
Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 18-34 насны малчдын 88 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгааг танилцууллаа.
Нөхцөл байдал ийм байгаатай холбоотойгоор хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Жендэрийн үндэсний хорооны холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
Мөн эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг хорооны гишүүдэд даалгав.
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.119] 2024-02-17 13:52:56
Гоё