Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олжээ
Онцгой байдлын байгууллагад энэ сарын 16-нд Ховд аймгийн Мөст, Булган Үенч, Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт есөн удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 14 иргэнийг мэнд олж, Ховд аймгийн Алтай суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн нийслэл, Говь-Алтай аймгийн Цогт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сүхбаатар аймгийн Асгат, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Өмнөговь аймгийн Ханхонгор, Увс аймгийн Тариалан, Дундговь аймгийн Хулд, Өвөрхангай аймгийн Хужирт, Ховд аймгийн Алтай, Булган, Завхан аймгийн Отгон, Яруу, Архангай аймгийн Ихтамир суманд нийт 15 удаагийн цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, 47 автомашиныг татан гаргалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Ogii [66.181.188.186] 2024-02-18 23:52:16
Araichdee
иргэн [66.181.184.59] 2024-02-17 20:29:56
дайны хажуугаар дажин гэж, энэ хүмүүс чинь нуугдаж тоглох гээгүй л бол цаг агаар хараад жаахан учиртайхан замд явахаа шийдэж болохгүй юу. энэ замд гарсан хүмүүс бүгд Хүний өмнөөс амьдраад бгаа юм шиг олгой толгойтлй улс шүү
Зочин [66.181.188.186] 2024-02-18 23:52:38
U nen2