Ховдын Үенч суманд өчигдөр хамгийн их буюу 17 мм зузаан цас оржээ
Энэ амралтын өдрүүдэд буюу 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-17.0 мм цас оржээ.
Үүнээс хамгийн их нь Ховдын Үенч 17.0 мм, Алтай 16.0 мм, Байтаг 14.0 мм, Баян-Өлгийн Булган 9.0мм, Увсын Түргэнд 6.0 см, Завханы Их Уул, Архангайн Жаргалант, Өндөр-Улаан, Булганы Дашинчилинд 4.0-4.8 мм, бусад нутгаар 0.0-3.5 мм цас орсон байна.
Сэтгэгдэл
Соко [202.21.107.12] 2024-02-26 19:23:37
Мм, см-ээ ч ялгахгүй хар малнууд вэ
Зочин [103.212.116.225] 2024-02-18 18:56:11
17 см цас орохгүй яахын бэ битгий сүржигнээд БАЙГААЧЭЭ АМАРСАЙХАН САЙД АА ТАНЫ CАЙХАН СЭТГЭЛИЙГ, Монголчуудынхаа СЭТГЭЛИЙГ, НИЙСЛЭЛЧҮҮДИЙН. ЧИН СЭТГЭЛИЙГ ТЭНЭГ , ШУНАЛТАЙ, ХУДАЛЧ, ХУУРАМЧ, ЗАЛЬТАЙ, АРХИЧИН, ЗАВХАЙ ХӨДӨӨНИЙХӨН, хөдөөний МАЛЧИД ХЭЗЭЭЧ. БОДОХГҮЙЭЭЭ. БОДОЖ БАЙСАН. Ч УДАА. БАЙГААГҮЙ. ОДОО БҮҮР Ч БОДОХГҮЙЭЭЭ ЗҮГЭЭР Л НААД. ЗАЛЬНЫ ХӨРӨНГӨ МАЛЧИД АА. ЗӨНД ХАЯ. МАЛЧДАД НИЙСЛЭЛЧҮҮД, болон ОРОН ДАЯАРАА Монголчууд НАСААРАА Л ТУСЛАЛАА АТГА ААРУУЛ, АЯГА СҮҮ, ТАГШ ТАРАГ, , ӨМХ ӨРӨМ, ДАНХ АЙРАГ ӨГЧИХ НЭГ Ч АЙЛ, НЭГ Ч ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ. ХҮҮХДҮҮД ГОЁ ААРУУЛ ИДЭХ ЮМСАН ГЭЭД БАЙХАД ӨГӨХ СЭТГЭЛГҮЙ ХУЛГАЙЧУУД БОЛ ХӨДӨӨНИЙ ЛУЙВАР АН, ЗАЛЬТАЙ ХУЛГАЙЧУУД МӨНӨӨСӨӨ МӨН ШҮҮ АМАРСАЙХАН САЙД АААА НААДУУЛЫГАА ЗҮГЭЭР ХАЯ
Зочин [122.201.31.253] 2024-02-17 23:35:48
Буруу мэдээлээд байна. 17мм зузаан цас биш хур тунадас унасан гэдэг нь өөр утгатай. Зориулалтын саванд цугласан цасыг хайлуулж ус болгоод шингэний баганын өндрөөр илэрхийлж байгаа юм. Тогоо дүүрэн овойсон цас тогооны талаар хүрэхгүй ус болдог шүү дээ. Бүдүүвчилбэл тиймэрхүү юм.