СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутаг руу зайлшгүй явах шаардлага гарвал баталгаат тээврийн хэрэгслээр явахыг санууллаа
Энэ амралтын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар эрс тэс уур амьсгалтай байх талаар албаныхан анхааруулсан билээ. Тиймээс орон нутаг руу явах зайлшгүй шаардлага гарвал баталгаат тээврийн хэрэгсэл сонгож явахыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс анхаарууллаа. Одоогоор Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Төв, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж буй юм. Түүнчлэн Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн зарим газарт цасаар шуурч байна.
Хэдийгээр цаг агаар тогтворгүй байгаа ч орон нутгийн нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу ажиллаж байгааг Авто Тээврийн Үндэсний Төвийн лавлахаас тодрууллаа.
Өнөөдөр буюу 17-ны 10:00 цагийн байдлаар нийт 40 чиглэлд 68 тээврийн хэрэгслээр 2,040 зорчигч замд гарсан байна.
Эх сурвалж: Авто Тээврийн Үндэсний Төв
Сэтгэгдэл