МАЛЧДАД АВАРГЫН ШАГНАЛ ГАРДУУЛЖ ХЭВЛЭЛЭЭР САЙРХСАН УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД, ДАРГА НАР ХААЧИВ?

Aдмин / Улстөр

Гэнэтийн цасан шамаргаас үүдэн Монгол орон даяар цас зудын аюул нүүрлэв. Нүүдэлчин Монголчуудын ахуй, соёлыг өвлөн уламжлагч малчин түмний амьжиргаа хаврын нойтон цаснаар арчигдаж, хөөрхий малчид хэд гуравхан хоногт модоо барих аюул нүүрлэжээ. Харин цагаан сарын баярын өмнөхөн аварга малчдын шагналыг гардуулж буй нэртэй маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа гэмээр мэдээ, мэдээлэл шторк цацаж нийгмийн сүлжээг хүртэл зориудын төлбөртэй контентоор булсан өнөөх малчдад хайртай УИХ-ын эрхэм гишүүд, сайд дарга нар хаа байна?

Цас зудын аюулыг хөөрхий АН-ын хэд гурван гишүүд л малчидтайгаа үүрэлцэхээр яваа бололтой. Засгийн газар хуралдаж шийдвэр гаргалаа гэх авч үнэндээ хөрсөн дээрээ бууж, малчны хотонд хүрч чадах дорвитой шийдэл харагдсангүй.

Бодит дэмжлэг, үр дүнтэй шийдэл чин сэтгэлээс л урган гардаг болохоос малчдыг сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл болгогчдоос хүний мөс ханхлах уу үгүй юу. Бодлогын чанартай түргэн шуурхай шийдвэр хэрэгтэй атал өөр саархан амь аргацаалтаар нүглийн нүдийг гурилаар хуурч өнгөрөөсөөр.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.70.38.18] 2024-02-22 08:15:21

шал худлаа юмнууд. тэр шагнал одон мядаль чинь үнэ цэнэ нэр хүнд байхгүй болсон байна. Өмнөговьд нэг хүн шуудайлаад очцон МАН-ын хөгшчүүлийг цуглуулаад толгой дараалан тарааж байна. зүгээр төмөр болцон .одоо яг малчдад туслах болохоор хэн ч нисдэг тэрэг гаргаад тусалж байна уу. зүгээр л УИХ-н сонгуульд ялахын тулд идэхийн тулд баахан төмөр бэлтгээд шуудайлаад тарааж байна. Эрхэм хүндэт ард түмэн минь сонгуульд зөв сонголтоо хийхгүй бол бүүр дордоно шүү. хэдэн төмөр бэлэн мөнгөнөөс эх орноо худалддаг өчүүхэн богино бодлоо болих хэрэгтэй . Мандахбаяр яагаад баяжаад байна гэдгийг та нар ойлгох ухаан байна уу. Зүгээр сэтгүүлч байсан хүн яаж ингэж хөрөнгөжөөд орон сууц барих хэмжээнд хүрсэн байхав. Эх орноо газар нутгаа зарж идээд байгааг ойлгох хэрэгтэй . Өмнөговь тэр чигээрээ хятдад зарагдсан байвал бид яахав.Түвдүүд яаж дарлуулж байгааг эрх биш сохор биш бол харж байгаа байх . Хятад нэг л өдөр дотоодын цэргээ оруулаад ирвэл яахав. ард түмэн минээ аль ч нам ялгаа алга .нам харахгүй хиигэ

Зочин [203.98.76.249] 2024-02-20 11:04:57

АРАБ РУУ ЯВЖ ЖАРГАЖ БАЙГАА. ТЭНДЭЭ ҮХЭГ

Зочин [66.181.178.87] 2024-02-19 22:13:38

Навальны гээд л уйлалдаад сууж байна лээ. Хэн нь хамгийн их хашгирч уйлах вэ гээд уралдаан зарлачихсан юм байна

Хэсч байгаа. [66.181.181.73] 2024-02-19 13:55:13

Одоо тэр хэд дулаан орнуудаар дулаацан амарч, АНУ болон Европт хамаатнуудаараа хэсч Цагаан сарлаж байгах болов уу? Кх!

Зочин [38.27.115.23] 2024-02-19 21:23:07

Ter l Unen bh.tedniig buulgaj avah tsag bolsoon.yaduu ulniihan hurtel gadaadad garcan tendee erembe daraa togtoocon bayrhaj nair naadam hiiseer udaj baina.ene bayrhaj hiirheh haanaas suusan gai ve?

Зочин [192.82.65.88] 2024-02-19 10:45:49

Шагнасан, шагнуулсан хоёуланг нь байгал шалгаж байна даа.

Кк [202.21.107.9] 2024-02-19 09:57:48

Ан-хан чухам яаж үүрэлцээд байгаа юм бэ сайхан халаагч хамаа...

Хотын унаган 9 [103.212.116.171] 2024-02-21 12:27:52

Маны бегсний суултуур тролл зайл хуурамч данхтайгаа

Зочин [66.181.179.57] 2024-02-19 21:17:38

Харин яасан хамаа чи нэг халаач


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.