Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөлд санал авч эхэлжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.
Хуулийн төслийг d.parliament.mn-д байршуулж, иргэдээс санал авч эхэлжээ. УИХ-ын даргын өргөн барьсан хуулийн төсөлд дараах хоёр заалтыг тусгажээ. Үүнд:
- Нэгдүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Газрын тухай7,” гэснийг хассугай.
- Хоёрдугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт буюу “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” заалтыг хүчингүй болсонд тооцсугай хэмээн дурджээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.63] 2024-02-19 19:32:34
Байхгүй заалтыг яаж хүчингүй болгох гэж байгаа юм бол доо? Учиртай попормоор юм
Зочин [202.21.113.42] 2024-02-19 14:24:11
100 жилээр газар эзэмшүүлнэ гэж юу хуцаад байгаа юм. Бүр хэлэх аятайхан ч үг олдохгүй юм. Эсрэгээрээ манай баячуудаас нэг нь хятадад очоод бүр байг 5 жил газарыг чинь эзэмшье гэвэл өгөх болов уу. гэтэл юун 100 жил галзуурчихсан юмуу хаашаа юм
Зочин [66.181.160.102] 2024-02-19 12:19:09
Газраа түрээслүүлэхийг зөвшөөрөхгүй. Санал өгөхгүй. Хүрэлбаатар огцор, дахиж гаргахгүй.
Иргэн [103.212.119.158] 2024-02-19 11:44:19
7га хүнийг амьдад өгч чадаргүй бж юү вэ ?????!!! хүн өөртөө арчахтай байвал 80 жил наслах бх бурхнаас заагаад өгсөн байхад Хүрэлбаатар 100 наслах уу луйвар чинь ????
Зочин [59.153.113.58] 2024-02-19 08:45:37
Ч.Хүрэлбаатараа эхлээд огцруулах хэрэгтэй