Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.130] 2024-02-19 19:58:29
ямар ац нь наад тоог чинь гаргасан юм бараг тал нь явсан биз! 1992 оноос хойш одоог хүртэл төр барьсан барьж байгаа хулгайчуудын бодлого л хэрэгжиж байна ягаад гэвэл малыг, махыг, түүхий эдийг үнэ хүргэхгүй ядуу амьдруулах баяжлуулж болохгүй олон малтай малчныг шагнадаг бэлчээр нутгийг нь цөлжүүлэх, бүгдийг нь уб.т бөөгнөрүүлэх газар нутгийг нь эзгүйрүүлж гадны тонуулчдыг оруулж ирж баялагаа зүгээр өгч өчүүхэн хахуул авч их наядын хулгайч болсон арчаагүй сүгнүүд баярлаж л байгаа биз