Г.Занданшатар: Нэг хүн нэр дээрээ 30-аас дээш газар авсан тохиолдол олон байна

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон талаар мэдээлэл өглөө.

Энэ талаар тэрбээр "Монгол Улсын иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг заавал хэлэлцэх ёстой.

Иргэн Номуун-Эрдэнийн саналын дагуу газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хэлэлцүүлж, Байнгын хорооны бүх дарга нар мэдэгдсэнийг төлөөлөөд мэдэгдэл хийж байна. засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангалаа.

Үүнтэй холбоотойгоор Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу газрын ашиглалт, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлагатай байна гэж үзлээ.

Хөдөөд 0.35, нийслэлд 0.07 га газрыг эзэмшүүлэх хууль хэрэгжсэн ч зарим нь газраа авч чадахгүй байхад гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулдаг юм бэ гэдгийг орон нутагт явж байхад иргэд хэлж байна.

Танил талтай, эрх мэдэлтэй нь газрыг авдаг үзэгдэл гаарлаа. Газрын хуулийн хэрэгжилт ил тод бус байна. Ийм учраас Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын болон ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ын төлбөрийн тооллогод хяналт шалгалт хийх Түр хороо байгуулж, нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Өөрөөр хэлбэл тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна. Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль батлагдах ёсгүй гэж үзэж, хуулийн төслийг батлуулна.

2013 оны Засгийн газрын үед баталсан Хөрөнгө оруулалтын хуулийн уг заалтыг хүчингүй болгох нь зайлшгүй шаардлагатай.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга энэ талаар нэг байр суурьтай байгаа. Тус заалт нь хэдийгээр газрын тухай хуульд тусгагдаж, хэрэгжээгүй боловч үүд хаалгыг нээгээд орхисон нь хэзээ нэгэн цагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж хардах үндэстэй байна.

Буян хураасан нутгаа бурхдаас ч харамладаг түүхэн уламжлалтай Монголын ард түмэн газрынхаа төлөө онцгой анхаарч ажилладаг.

Хяналт шалгалтын Ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хороон дарга Ц.Цэрэнпунцаг, Ёсзүйн сахилга хариуцлагын байнгын хороон дарга Б.Баттөмөр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга Б.Энх-Амгалан, Инновац, цахим бодлогын байнгын хороон дарга Э.Батшугар, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон Хууль зүйн сайд Б.Энхбаяр орсон бөгөөд хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл авна.

Ажлын дэд хэсгийг хууль, шалгалтын байгууллагууд эрдэмтэн, судлаач, шинжээч, ТББ-уудтай хамтран байгуулж гуравдугаар сарын 15-н хүртэл бэлтгэл хангахыг үүрэг болголоо" хэмээн ярилаа.

Газрын хуулийн төслийг боловсруулахдаа иргэн бүрд газар эзэмшүүлэх, нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдэд атар газар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх чиглэл өгчээ.

"Хууль зөрчигдөж олгогдсон газруудыг ашиглах, эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байгаа. Энэ нь Хянан шалгалтын түр хорооны нээлттэй сонсголын явцад ил тод болно.

Урьдчилсан мэдээллээр нэг хүн нэр дээрээ 10, 30-аас дээш газар авсан нь олон байна. Аймаг, сумын түвшинд ч газар олголт хэл амтай байна. Улаанбаатарын үер, газын дэлбэрэлт газар олголттой салшгүй холбоотой. Энэ алдааг засах, үүний цаана байгаа хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын хэргийг илрүүлэх нь Түр хороо, ажлын хэсгийн гол чиглэл" хэмээн хэллээ.

Газартай холбоотой санал, гомдлыг иргэдээс 1111 утсаар авах юм байна.

Өвөлжилтийн талаар "Цагаан сарын баяр өндөрлөөд ажлын өдөр эхэлж, хөдөө орон нутагт ажиллаж, цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Хаврын сар гарч байгаа цас, зуд Монгол орныг хамарч, хүндэрч байна. Зудын аюул эрсдэлийг гарз хохирол багатайгаар туулахаар аравдугаар сараас орон нутагт ажиллаж, өвөлжилтийн хүндрэлтэй байдлыг даван туулах талаар цаг тухайд нь шийдвэр гаргаж ажилласан.

Малчид минь Монголын нүүдлийн соёл иргэншлийн оршин тогтнохын баталгаа учраас тэдэндээ туслах аяныг өрнүүлсэн. Сэтгэлийн тусгал аяныг дэмжиж нэгдэхийг уриалсан байгаа".


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.51] 2024-02-20 09:15:50

ЗӨВ ТЭГЖ ХУЛГАЙЧ АВИЛГАЧИДЫГ СОНГУУЛИАС ӨМНӨ ИЛ БОЛГОН ЗАРЛАЖ ГАЗРЫГ НЬ УЛС ХУРААН АВ. ИРГЭНД 1 УДАА Л ГАЗАР ОЛГОЖ ЭЗЭМШҮҮЛЭХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ

Зочин [66.181.187.105] 2024-02-19 23:00:53

Хоёр нүүртэй бэрд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж сонгууль болохоор л гэнэт унаж тусдаг санах ой нь самуурдаг хүн шиг орон гаран юм яриад явахаасаа ичээжээ. Өмнөговь аймгийн зарим сумдын засаг дарга нэртэй луйварчид аль хэдийн энэ эх сайхан орныг минь зарчихсөн өчнөөн баримтууд олон нийтэд илэрхий болчихсон байхад юугаа донгосоод доромжлоод байнаа. Ханбогд сумын зэргэлдээ мандах сумын тал газрыг дуудлага худалдаа нэрээр хэдэн их наядаар нь зарчихсан байна гээд хүн газрын мэдээллийн сангаас харуулж байсан.

зочин [66.181.187.105] 2024-02-19 23:01:49

Манлай сум

Зочин [103.57.92.61] 2024-02-19 15:50:20

Хотын уугуул иргэн улсаас үнэгүй олгоно гэсэн газраа авах гэхээр хотод газар байхгүй л гэдэг юм билээшд. Хахууль танил талаараа бөөнөөр нь тарааж дуусгачихаад иргэн бүрд олгох газраа байхгүй болгочихдог юмуу хайшаа юм? Зөв удирдаж чадахгүй бол суудлаасаа ховхрох л хэрэгтэй дээ.

Зочин [103.41.93.91] 2024-02-19 15:48:35

Хүсвэл газрын наймаагаар ашиг ологчидыг илрүүлэх шиг амархан юм байхгүй. Буух мөртэй, буцах эзэнтэй. Банк, БСЗ, нүүрсний хэргийн илэрүүлэлтйг харж байхад сөрөг хүчний хэдэн хүнийг зарлаад л даргадаа үйлчилсэн хэдэн мэргэжилтнээр туг тахиад л өндөрлөх болтой. Газрын асуудал ч цаг хугацааны хувьд өмнөх шигээ үйлдлүүд болно. Асуудал шийдэх санаачлагад чинь баярлалаа шивдээ. Боломж бол бүрэн байсан. 80-90 хувиар талархан дэмждэг засаглал дахин бүрдэхгүй биз.

Зочин [103.57.93.65] 2024-02-19 15:26:26

наад бирднүүдийхээ нэрийг нь зургийг нь олон түмэнд нийтлээч , 2 хөлтэй хувалзнууд юм уу хайшаа юм :( ... хаанаас нь ийм бузрын их шунал гардаг байнаа

Зочин [203.98.76.249] 2024-02-19 15:16:05

донгодож суухаар усгаад хаяихаач

Зочин [66.181.178.184] 2024-02-19 14:45:05

Бүгдийг нь өөрчил.

Zochin [178.51.202.127] 2024-02-19 14:42:38

Odoo sereh gej baina uu, huulia batlaad ajlaa amidral deer heregjuuleech dee baahan zarlaad medegdel hiigeed baihaar!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.