Хэнтийн Баянмөнх суманд 150 тонн тэжээлийн будаа хуваарилжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Улсын Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Баянмөнх суманд өнөөдөр ажиллаж байна. Хэнтий аймагт Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас 892 тонн тэжээлийн будааг олгож, тээвэрлэлтийг бүрэн хариуцан Хэнтий аймагт хүргэхээр шийдвэрлэжээ. Үүнээс Баянмөнх суманд 150 тонн тэжээлийн будааг хуваарилсан бөгөөд тэжээлийн будааг Баянмөнх суманд буулгаж эхлээд байна.
Сумын захиргаанаас зам гаргахад шаардагдах техникийн тусламж, хүн эмнэлгийн эвдэрсэн машины асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт тавьсныг машины асуудлыг сумын нөөц хөрөнгөөр шийдэх, зам гаргах техник, шатахууны зардлыг улсын Онцгой комиссоос олгохоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Zochin [122.201.31.140] 2024-02-20 16:49:32
3 sard dahiad changalnaa Baigal eej