Орон нутгийн замын гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах, мөсжсөн хэсгийг гараар цэвэрлэж байна

Aдмин / Орон нутаг

Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Үүнд: “Орхон АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А1002 дугаартай Эрдэнэт Булган чиглэлийн замын зорчих хэсгийн гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах, мөсжсөн хэсгийг гараар цэвэрлэх ажлууд хийгдэж байна.

3 хүн, мотоцикль, авто зам, хойд туйл ба бичвэр нарын зураг байж магад

“Налайх АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А24 дугаартай #Налайх Тэрэлж чиглэлийн пк 39-41км т Горхийн даваанд гараар давс үнс хайрган хольц цацах ажил хийгдэж байна. Үйлчилгээний машин-1 ИТА-1 Жолооч-1 Замчин-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. “Төв АЗЗА”ТӨХК-ийн хариуцдаг А25 дугаартай Өндөрдов- Зуунмод-Налайх чиглэлийн авто замын хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусч бодис цацав

“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0402 дугаартай Дархан Сүхбаатар чиглэлийн 308-312 км-т замын хөвөө шуудуунд дүүрч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, шуурхай ажлын хэсгийнхэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна. 318-321-р км-т замын зорчих хэсэгт нягтарсан цасыг гараар цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

“Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар Арвайхээр чиглэлийн авто зам дагуу зорчих хэсэгт давс цацах ажил хийгдэж байна.

“Увс АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг A18 дугаартай Нөмрөг Сонгино Улаангом чиглэлд Улаангом талаас 47-55 кмт зорчих хэсэг дээр хунгарласан цасын хусаж цэвэрлэх ажил явагдаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.