УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол хийнэ

Aдмин / Улстөр

“Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хуралдааныг хийв.

Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна.

Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болжээ.

Дэд ажлын хэсэг гуравдугаар сарын 15-ны дотор холбогдох мэдээллүүдийг нягталж, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлнэ. Улсын Их Хурал 2024 оны тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах чиглэлийг өглөө.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.61] 2024-02-22 10:17:46

Сугалаагаар газар олголтыг яагаад зогсоочихсон юм бэ? Хүн болгон танил тал гэхгүй интернэтээр ороод л зөвшөөрөл зохион байгуулалттай газар шударгаар газартай болох боломжтой бсан шүү дэ. Хаана ч бга юм бүү мэд сул газар бна уу гээд хот хөдөөгүүр унаа хөлс болж олон газраар хайж яваад олж авч чадвал чад, чадахгүй бол хохь болохоор бдалтай болгочихсон. Танил талтай нь л хүссэн газраа авах боломжтой бх шиг. Яагаад Батүүлийн үед хийсэн олон сайжруулалтуудыг буцаагаад муужруулсаныг ойлгохгүй юм. Хотын иргэд ч өөрсдөө богино ой санамжтай юм шиг. Тэр үед хийгдсэн маш их өөрчлөлт сайжруулалтуудыг юу ч санахгүй ганц хоёрыг л санаж бх шиг. Батүүл тэргүүтэй ардчилсан намын залуус 2 хон жилийн дотор хотын өнгө төрхийг эрс өөрчилж 0 зогсдог бсан замын түгжрэлийг шийдэж, гэр хорооллыг байр болгох ажлыг эхлүүлж байтал сонгууль болж ман ялаад тэдний хийсэн ажлыг зогсоож сарниулж замхруулсан санагдах. Гэтэл иргэд Батүүл газрыг нь байр болгоно гэж худлаа яриад хохирогч болголоо гэж мунхаглах.

Зочин [103.57.92.61] 2024-02-22 10:22:34

Өөрсдөө байр болгохоор ажиллаж бсан намыг сонгож үргэлжлүүлэн ажиллуулахгүй ажлыг нь зогсоолгочихоод. Гэхдээ ялсан нам нь ухамсартай, иргэддээ үнэнээсээ санаа тавьдаг бсан бол тэр ажлыг сайжруулан үргэлжлүүлэх бсан. Ямар ч ажилд алдаа гардаг ч тэрийг засаад цааш үргэлжлүүлэх бүрэн боломжтой бсан. Гэтэл тэдний ёс зүй..

Иргэн [59.153.86.144] 2024-02-22 09:14:26

Иргэн бүрт 1 га газар олгочихвол эдийн засаг сайжирна. Учир нь хүн бүр хувийн эзэмшил газартай болчихвол хувийн эзэмшил газартаа жимс ногоо, арвай буудай тарьж хүн бүрт амьжиргаа сайжирч байгаа нь мэдрэгдэнэ. Гадагш нь монголын хөрсөнд ургасан хүнсний ногоогоо экспортолдог болно. Монголын ЗГ иргэдийн тарьсан хүсний ногоог гадагш нь гаргах нөхцлийг бүрдүүлж өгөхөд л боллоо гэсэн үг. Хятадад 90 гарсан хөгшний тарьсан жимсийг ачаад аваад явна. 1 өдөр дансанд нь мөнгө нь орж ирдэг гэж ярьж байна лээ. Хятад улс ийм зарчмаар иргэдээ ядуурлаас гаргаж чадлаа шүү дээ. Гаднаас суралцах юм их байна.

haha [202.126.91.7] 2024-02-21 22:04:50

pizdakuud yagaad ga gagagar ni unegui avdag bid nar yahaaraa hudaldaj avdag yum hotoo tel humuust gazaraa sain olgo hotoo tel yun metro pizdaanuudaa


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.