Н.Алтанхуяг: Монгол Улсын нэг иргэнд 34 сая төгрөгийн өр оногдож байна

Aдмин / Улстөр

Ардчилсан намын “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн хэлэлцүүлэг боллоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн тоо гэдэг зүйлийг хэн ч өөрчилж болохгүй. Танай нам, манай нам гэж байгаа боловч эцсийн дүндээ энэ улс орны хөгжил нэг. Өнөөдөр Монгол Улсад авлигажсан төсөв гэдэг зүйл газар авлаа. Би ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ зүйлийг яриад ажлаа өгч байсан. Аливаа төрийн бодлого нь сайн уу, муу юу гэдгээс хамаараад төсвийн алдагдал болоод ашигтай байдал тодорхойлогдож байдаг. Манай төр сүүлийн 8 жил татвар төлөгчдийн мөнгөнөөс нэлээд хэсгийг нь улсын төсөв гээд тавьчихдаг боллоо. Гэтэл тэр мөнгөөрөө дандаа байшингийн суурь босгож байна.

Авлигажсан төсөв яаж бий болдог гэхээр 2 жилийн хугацаанд 1 тэрбумаар барина гэсэн барилгаа 5 жилийн хугацаа болгоод удах тусам төсвийг нь нэмэгдүүлээд зардлыг нь 5 тэрбум болгож байх жишээний. Яагаад байшин барих гээд байдаг юм. Төрийн өмчийн данхар том байшинг яах гэж барьдаг юм бэ? гэвэл учир нь том юмыг цавчиж байж унацтай байдаг ийм л агуулгаар Монгол Улсын төсөв батлагдах болсон. Үүнийг би авлигажсан төсөв гэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын нийт өр 35 тэрбум доллар, нэг хүнд хуваахад 34 сая болж байгаа юм. Энэ тоог яагаад хэлээд байна вэ? гэхээр тухай үед МАН гарч ирэхдээ Монгол хүн 15 сая төгрөгийн өртэй байна гэх шүүмжлэлийг бий болгож байсан өнөөдөр 35 сая хүртлээ өссөн нөхцөл байдалтай байна” гэлээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.177.162] 2024-02-24 21:14:15

ёстой хуцаарай

Зочин [59.153.114.213] 2024-02-23 10:53:46

Энэ Алтанхуяг ч мөн ч хэцүүхэн хүндээ хөөрхий

Зочин [124.158.67.3] 2024-02-23 10:25:21

Та нөгөө хүргэн Дэнзэнтэйгээ идсэн 170 тэрбум төгрөг наадах дотор чинь яваа шүү дээ.

зочин [103.57.94.243] 2024-02-23 09:48:42

Ер,сайд баих үедээ анхны өрийн суурь тавьсан хүн хов живийн үг хэлэх оюуны ядуурал эрх мэдлийн туйлшралд орсоны шинж биеэ амраах цаг болж ээ

34 сая бол юү ч биш. Удахгүй энэ чинь хэд дахин үржинэ. [66.181.181.73] 2024-02-22 22:35:59

Одоо Засаг нэмж өр зээл авч 1-т, нийслэлээ Хархоринлуу нүүлгэнэ, 2-т, метро бариулна, 3-т, зудад нэрвэгдсэн малчдыг тэтгэнэ. 4-т, 5-р цахилгаан станцыг гүйцээж барина. 5-д, урд хилээс хойд хил хүртэл 4 зам шинээр тавина. 6-д, .... Иймд нэг хүнд 34 сая төгрөгийн зээл ноогдоход гайхах зүйл байхгүй. Удахгүй тэр чинь тэрбумд хүрнэ. Монгол хүн төрснөөсөө үхтлээ өрөө төлж чадахгүй.

Ж.Норовсүрэн . [202.9.40.88] 2024-02-22 18:53:32

Сүүлийн 34н жилд иргэддээ олон үйлс санаачилж , хамгийн их бүтээн б.гуулалт хийсэн нь Н. Алтанхуягийн засгийн газар б.лаа.

Иргэн [103.212.117.246] 2024-02-23 11:35:28

Ёстой нэг тэнэгтдэг байна шүү. АН засагт гарах болгондоо улс орныг цөлмөн сүйрүүлж байсаныг монголчууд мартаагүй. Сайханбилэг тэргүүтэй том хулгайч нар нь гадагшаа зугтаж арилсан. Үүнийг бүтээн байгуулалт гэх үү?

Ниулин [202.179.21.218] 2024-02-22 18:33:24

Тэнэгээ чи сонгуулиа сурталчилгаагаа ярид яахвэ хөдөө малчид сүйрэлээ шүү.

даваа [66.181.185.223] 2024-02-22 18:10:14

өөрсдөө өр тавьчихаад ийм яриад зогсох ямар ч ёс суртахуун алгаа

Зочин [103.41.93.57] 2024-02-22 16:30:08

Би нэг ч хүнээс юу ч зээлээгүй . Мөнчгөрөөрөө амьдралаа болгох гээд мачийж явна. Хаанаасаа энэ олон саяын өртэй байдаг билээ..

Зочин [66.181.185.19] 2024-02-22 15:57:06

ХЭДХЭН САРЫН ДАРАА САЙН ЦАГ ИРЖ АЛТАНХУЯГ ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭМХЛЭН БАЙГҮҮЛНА

Зочин [124.158.67.3] 2024-02-23 10:25:34

горьд ха ха ха ха


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.