Ихтамир суманд өвөлжилтийн улмаас холбоо барьж чадаагүй 76 өрх байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцож байна. Шуурхай бүлэг одоо Архангай аймгийн Ихтамир суманд ажиллаж байна. Ихтамир суманд 313.920 толгой мал өвөлжиж байгаа бөгөөд сумын хэмжээнд 304.120 мал хаваржихаар байна. Сумын хэмжээнд хоёрдугаар сарын 19-ны байдлаар 9800 толгой мал хорогджээ. Малын хоргодол их байна гэдгийг сумын удирдлагууд хэлж байв. Сумын аюулгүйн нөөцөд 50 тн ногоон тэжээл, 27.5 тн өвс, тэжээлийн улаанбуудай 80 тн, дөрвөн тн хужир, мараа бэлтгэсэн байна. Сумын хэмжээнд гадагшаа явсан отор байхгүй бөгөөд арвандүгээр сараас хойш Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 20 өрхийн 6836 толгой мал, Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан сумаас 111 өрхийн 27.800 толгой мал өвөлжсөн бөгөөд хоёрдугаар сарын 23-ны байдлаар 24.644 толгой мал өөрийн нутаг руу буцаж, 67 өрхийн 9992 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Мөн зам хаагдсан гурван чиглэл байгаа бөгөөд холбоо барьж чадаагүй 76 өрх, өвс тэжээлийн хомсдол үүссэн нийт 1082 өрх байна. Энэ сарын 23-ны байдлаар А-80, Аи-92, Дт шатахууны 7-10 хоногийн нөөцтэй байна. Шуурхай бүлгийн хуралдааны үеэр сумын ЗДТГ-аас хэд хэдэн тулгамдаж буй асуудал, саналыг хэллээ. Тодруулбал, зам даваа цасанд боогдсон айл өрхүүд рүү зам гаргах, малчдын санхүүгийн асуудал, ЗДТГ болон ЭМТ-д туулах чадвар сайтай автомашиныг шийдвэрлэж өгөх, өвс тэжээлийн хомсдол үүссэн гэлээ. Мөн сэг зэм устгах хөрөнгө санхүүгийн асуудал байна гэв. Сумын ЕБС-ийн дулаалга, гэрэл цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн ЕБС болон цэцэрлэгийн багш нарын цалин дутуу хуваарилж ирж байна гэв.


Сэтгэгдэл

зочин [103.57.94.163] 2024-02-23 17:16:22

Арын хангайд мод зөөх болохоор олон ЗИЛ 130 машинууд байдаг юм ашиглаач дайчил. Одоо сэг зэм яах бэ хөлдүү сэгнээс өвчин тардаг гэж дуулаагүй нохой шувуу амьтаны хоол. Харин хавар шатаах булах ажил хийж болно өвчнөөр үхээгүй мал шүү Цэргийн сайд явж байгаа бол холбоо барихад асуудал байх ёсгүй онигоо болно шүү. Дайнд яах болж байна. Их сүржигнэх дорой байгаагаа харуулна шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.