Татаж гаргах боломжгүй автомашиныг орхин, иргэдийг Цагдаагийн эргүүлд хүлээлгэн өгчээ

Aдмин / Орон нутаг

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө цасанд суусан тухай хоёр дуудлага иржээ.

Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Их-Ам гэдэг газарт 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага хоёрдугаар сарын 26-ний 00:20 цагт иржээ. Дуудлгын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 01:33 цагт очиход иргэн Б-ийн “Toyota Land Cruiser” загварын суудлын автомашин цасанд суусан байсан аж. Гэхдээ автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхиж, иргэдийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн эргүүлд хүлээлгэн өгчээ.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Бүрэнбүст багийн төв автозам дагуу 3 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлага мөн хоёрдугаар сарын 26-нд 00:40 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 02:27 цагт очиход иргэн А-ын “Kia Boxer” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 1 цаг 19 минут ажиллаж татан гаргажээ


Сэтгэгдэл

ДҮВЧИН МИЖИД [139.5.217.77] 2024-03-01 22:49:58

Машиныг нь гаргах боломжтой байсан ч орхих хэрэгтэй. Цас хайлхаар очиж авна биз. Амийг нь авархад хангалттай. Харин аврах ажиллагааны зардлыг 5-аас доошгүй нугалж төлүүлэх хэрэгтэй.

Зочин [66.181.190.240] 2024-02-29 18:43:14

Явсан зорилогоо тодорхойлоод УОБГ- гарсан зардал чирэгдэлээ 3-7 нуглаж төлбөр хийлгэ. Илүүдээ гарсан аврагч, авто машин хоёр биш.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.