“Тавантолгой түлш” компанийн худалдан авах ажиллагаанд авлигын шинжтэй үйлдэл илэрчээ

Aдмин / Хууль

Авлигатай Тэмцэх Газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн энэ сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн “Мөнхбадрах” өрхийн эмнэлэг, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад ажиллажээ.

Дэд бүтцийн салбарын авлигын нөхцөл байдлыг судлах, гэмт хэрэг гарч буй шалтгааныг илрүүлэн тогтоох, арилгах, таслан зогсоох ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлан үзэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр болсон байна.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэн, байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Отгонтэнгэр их сургууль, Авто Тээврийн Үндэсний Төв, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Сүхбаатар дүүргийн Боловсролын газар, “Баянзүрх дүүргийн хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох 10 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 288 иргэн, албан тушаалтныг хамруулжээ.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл

Зочин [1zqjyf'"(){}<x>:/1zqjyf;9] 2024-02-29 13:08:18

1zqjyf'"(){}<x>:/1zqjyf;9 [123.136.150.154] 2024-02-29 13:07:38

Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:07:37

1zqjyf'"(){}<x>:/1zqjyf;9

Түм [66.181.188.163] 2024-02-29 10:49:59

Гарчигтайгаа холбоогүй ийм мэдээ мэдээлэл гэж байх уу. Хоосон толгойтой сэтгүүлчийн оронцог минь


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.