Сонгуулийн сургаарх улс төрийн галзуурал нийгэмд хортой

Aдмин / Улстөр

Ардчиллын гэх үзүүлэлтээрээ улам ухарсаар байгаа Монгол оронд сонгуулийн үеийн улс төрийн хүрээн дэх нийгмийн сэтгэл зүйн тогтворгүйдэл газар авсаар. Хэдий улс төрийн сонгуулийн өмнөх сонгуулийн сурталчилгааны явц эхэлсэн нь ажиглагдаж байгаа ч зарим нэг асуудлыг суртал эсвэл ухуулга гэхээсээ бусдын нэр хүндийг албаар унагах зохион байгуулалттай гүтгэлгийн шинжийг агуулсан баримтгүй мэдээллийг домог үлгэр шиг амнаас амт дамжуулан түгээцгээх нь асуудлын урхагтай талыг нэмэгдүүлэх мэт. Хэн нэгэн эрх мэдэлдээ үлдэхийн төлөө уйлан гуйх шахахаас ичээгүй тухай, намууд дахь удирдах түвшний тохиролцоо гэх сураг төдий асуудлууд, зудаар далимдуулж малчдыг ашиглан сонгуулийн суртчилгаагаа хуулиас гадуур ч албан ёсоор хэлцгээж заримынх нь популизм хэтэрсэн тухай, олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк гэнэт хаагдаж, Твиттерт орон зайгаа авч үлдэхийг хүсэгчдийн ухаалаг байдлаа гээцгээж өчүүхэн хүмүүний овилгогүй ааш гаргасан тухай, ардчиллын гэх хэр нь дарангуйлалд автаж айдас хурсан улс болсныг дэлхийн судалгаа нотолсон тухай, зарим улс төрчдийг олон жилийн өмнөх баримтын алдаатай худал мэдээллээр, сураг төдий шуугианаар нэр хүндийг нь унагахаар бүхий л аргаа барцгааж байгаа талаар…олон нийтийн сүлжээнд дэх улс төрийн үзэл суртлын хэт замбараагүйдэл, шалдан агуулга намчирхал, хийрхэлд автамтгай ард түмэнд хэрсүүжих ухаарах, үнэг шударгыг эрхэмлэх бололцоог олгохгүй байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.49] 2024-03-13 11:13:25

Энэ зураг бодит үнэнийг илэрхийлж байна. Үнэхээр улс төрчид сонгуульдаа бэлдээд багаа зүүж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.