Х.Түвшинбаяр: Өсвөр насныхан хар тамхины хэрэгт их холбогдож байна. Бие биеэ уруу татдаг байдал маш их байна

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 14 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг танилцуулж, өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр " Сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэргийн 46% нь БНХАУ-аар дамжсан судалгаа байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас гадна Хил Хамгаалах Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрэхэд хяналт тавьдаг. Бид мэдээллээ солилцож ажилладаг.

2017 оноос хойш буюу долоон жилийн байдлаар манай улсын нутаг дэвсгэр дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэнтэй холбоотой 1,524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,945 хүн холбогдсон.

Цар тахлын үед хил хаагдсан байхад энэ төрлийн гэмт хэрэг бага байсан боловч хил нээгдсэний дараа өссөн.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэг:

2021 онд 187

2022 онд 230

2023 онд 238 хэрэг бүртгэгдсэний 80% Улаанбаатарт, 20% орон нутагт гарсан.

Хүйсийн хувьд 88% эрэгтэй, 12% эмэгтэй хүн эзэлж байна. Энэ төрлийн хэрэгт 15-64 насныхан холбогдсон байна.

Монгол Улсад гадаадын 44 иргэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэл авсан.

БНХАУ-ын 37

Японы 1

БНСУ-ын 1

ХБНГУ-ын 2

БНТУ-ын 3 гээд 44 иргэн байна. Эдгээрээс 13 нь 15-20 жил, үлдсэн нь 7-12 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна.

Өсвөр насныхан хар тамхины хэрэгт их холбогдож байна. Бие биеэ уруу татдаг, олон нийтийн сүлжээгээр зар сурталчилгаа явуулж буруу мэдээлэл өгч байгаа зэргээс шалтгаалан энэ төрлийн хэрэгт холбогдож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн контент, зар мэдээлэлд хяналт тавьж, тэр даруй хаалгадаг.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ хараа хяналтаа сайн тавьж байх хэрэгтэй. Хүүхдийнхээ биеэ авч явах байдалд нь өөрчлөлт гарч буй эсэхийг хянах хэрэгтэй. Манай хүүхэд ийм төрлийн юм хэрэглээд байх шиг байна гээд хаячихдаг асуудал их гарч байна, ингэж болохгүй. Цагдаагийн байгууллагад хандах, шинжилгээ өгөх, ямар хүмүүстэй нийлж буйг таслан зогсоох зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

Энэ төрлийн бодисыг хэрэглэхээс татгалзах, хэрэглэж болохгүйг бусдад уриалах нь зүйтэй" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.