24 настай эмэгтэйг мөргөж, амь насыг хохироосон этгээдийн машиныг өвөлжөөнөөс нь олжээ
Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр 24 настай эмэгтэй зам тээврийн осолд орж, нас барсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал уг эмэгтэйг улсын дугаар, загвар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан байна.
Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Honda” загварын тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг илрүүлжээ.
Аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
"Иргэд, жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах нь чухал. Зөрчил гаргаж байгаа жолоочид иргэд шаардлага тавьж, хамтран ажиллахыг зөвлөе.
Цагдаагийн алба хаагч зам дээр зогсож байхаар дүрмээ биелүүлдэг, байхгүйд нь зөрчдөг асуудал байж болохгүй"-г ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг зөвлөв.
Сэтгэгдэл
irgen [202.9.40.182] 2024-03-17 10:26:02
Selengiinhend hun mashinaar dairaad.ymarch huuli uilchildeggui bolohiig Cinbat evgen zaagaad bga uom bishuu.Ene evgen ter shan Tsagaan nuuriig.tarialan erhleh samgiin buh mungiig avaad ymar yl avsan.Sangiin mungiig avch malchid.tarialanchidad egeech.Huuli tegsh uilchleh estoi.
Зочин [202.126.89.93] 2024-03-15 19:37:37
цагдаа нар өөрсөдөө харжыж дүрэм зөрчүүлдэг энэ нь бугшсаар дүрэм барилгүй хүн алдаг баахан жолоочтой болсон