АТГ: Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол шалгана
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нөхцөл байдал тогтоолдогджээ. Иймд “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий нэг албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгуулахаар мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:09
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Ard - Tumnee Taivan baigaa ! irgedee _ aids hyidesgui Taivan baigaa ! [202.9.40.175] 2024-03-28 12:30:53
Tiim Teneg hiigeed baival Yaaj Hujiij devshih yum be ? Ard - Tumnee Zovoogoid. Baih u? irgedee ingej Tamlah yund , baina ! UIH - gishyydee Said. - Darga naraa Hynaa -Tsagdaa !
1 [66.181.185.178] 2024-03-28 12:01:46
ЭХНЭР НЬ ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАДАГ. НӨХӨР НЬ ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ХЭСЭГ ХОТЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН БОЛЖ БАЙСАН. ДУНДАА 20 ГАРАН БАЙРТАЙ УЛС БИЙ. ЗААВАЛ ТӨР Ч БИШ ТӨСЛӨӨС ХУСДАГ ГАРУУД АСАР ИХ.