Бээжингийн хойд дүүрэгт робот техникийн парк барьж эхэлжээ
Нийслэл Бээжин хотын хойд хэсэгт орших Чанпин дүүрэгт робот техникийн аж үйлдвэрийн парк байгуулах ажил эхэллээ.
Ийм төрлийг хоёр парк байгуулахаар төлөвлөснөө Бээжин хотын удирдлага өнгөрсөн онд танилцуулж байсан юм. Хоёр дахь паркийг хотын өмнөд хэсэгт орших "Ижуан" техник-эдийн засгийн хөгжлийн бүсэд барина.
Аж үйлдвэрийн паркийг байгуулах гол зорилго бол нийтийн үйлчилгээний талбарыг бий болгох, робот техникийн салбарт инновацийг нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих явдал юм гэж Чанпин дүүргийн захиргаа мэдэгджээ.
Робот техникийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, мэргэжилтнүүдийг бэлтгэж буй 41 их сургууль тус дүүрэгт байдаг ажээ.
Аж үйлдвэрийн паркийн хоёр хэсгийн барилгын ажил одоогоор эхэлсэн бөгөөд 2026 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:10:04
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:10:04
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.