“Эпл” тэргүүлэгчийн байр сууриа “Самсунг”-т алджээ
“Андройд” үйлдлийн системтэй ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотойгоор энэ оны эхний улиралд “Эпл” компанийн ухаалаг гар утасны нийлүүлэлт 10 орчим хувиар буурсан гэж IDC судалгааны фирм мэдээлжээ. Энэ оны эхний гурван сард дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт 7.8 хувиар өсөж, 289.4 саяд хүрснээс “Самсунг” компани 20.8 хувийг нь эзэлснээр дэлхийн гар утасны хамгийн том борлуулагч болж “Эпл”-ийг ардаа орхисон байна.
“Эпл” 2023 оны дөрөвдүгээр улиралд борлуулалтаараа “Самсунг”-ийг дахин гүйцэж түрүүлээд байсан боловч өнгөрсөн улиралд зах зээлийн 17.3 хувийг эзэлснээр хоёрдугаар байр луу ухарчээ. Тус компанийн араас Хятадын томоохон ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Шяоми” /14.1 хувь/ бичигдсэн байна.
Оны эхээр хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох “Galaxy S24” загваруудаа худалдаанд гаргасан Өмнөд Солонгосын “Самсунг” компани дээр дурдсан хугацаанд 60 сая гаруй утас нийлүүлжээ. Шинэ загварыг ухаалаг гар утасны эхний гурван долоо хоногийн борлуулалтыг өнгөрсөн жилийн “Galaxy S23”-ынхтай харьцуулахад 8 хувиар өссөн байна.
IDC-ийн мэдээлснээр, эхний улиралд “Эпл” компани 50.1 сая iPhone гар утас нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 сая гаруйгаар буурчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд “Эпл”-ийн Хятад дахь ухаалаг гар утасны нийлүүлэлт мөн өмнөх оны мөн үеийнхээс 2.1 хувиар буурч байв.
Э.ХУЛАН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.161.216] 2024-04-16 10:15:22
Оросууд Эпл гэдэг. Бид Апьл гэж тэмдэглэх боломжтой. Самсунгад.
99373437398 [202.55.188.116] 2024-04-16 09:44:02
99347373798
Зочин [222.118.139.114] 2024-04-15 19:21:14
Сэтгүүлч нь өөрөө ямар үйлдлийн системтэй гар утас хэрэглэдэгээ мэдэхгүй учраас ийм тэнэг мэдээ бэлдэж байгаашд!!!