Жирэмснээс хамгаалах 72 цагийн эмийг жилд нэгээс олон хэрэглэвэл үргүйдэлтэй болох эрсдэлтэй
Салбарын яамд, үндэсний төвүүд болон НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-гаар өсвөр насны 5 сурагч тутмын 1 нь бэлгийн харьцаанд орсон гэсэн асуумж өгсөн бөгөөд тэд үүнийгээ бусад найз нь “үзсэн” учраас гэж хариулжээ.
Цаашлаад бэлгийн харьцаанд орсон 4 сурагч тутмын 1 нь 14-өөс дооших насандаа анх “хавьталд” орсон талаараа хэлсэн нь мэргэжилтнүүдийн санааг ихэд зовоож буй юм. Учир нь тэд энэ насандаа өөрийгөө хамгаалах чадваргүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсрол хангалтгүй байдаг тул эрсдэлд орох өндөр магадлалтай гэсэн үг.
Үүнийг дагаад жирэмснээс хамгаалах янз бүрийн эм дур мэдэн ууж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна. Тухайлбал, жирэмснээс хамгаалах “72 цагийн эм”-ийг гэхэд л жилд ганцхан удаа хэрэглэх заалттай байдгийг МГБССН-ийн Гэр бүл, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч хэлж байлаа. Шаардлагатай тохиолдолд буюу хүчирхийлэлд өртсөн, эрүүл мэндийн шалтгаантай бол тус эмийг жилд 2 удаа уухыг зөвшөөрдөг байна. Гэтэл өсвөр насныхан үүний талаар тэр бүр мэдэхгүй, сар бүр хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон, үргүйдэлтэй болсон тохиолдол ч цөөнгүй аж.
Эх сурвалж: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:11
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:11
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [203.98.76.249] 2024-04-19 15:22:08
саад саад л буруутай: ыүх буруу бүх салбарт саад л буруутай