Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Aдмин / Боловсрол

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн. Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа үлдээд байна. Иймд өмнөх онд төгссөн болон энэ онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид зөвхөн өөрийн и-мэйл хаягаар eec.mn болон eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийлгээрэй. Ингэхийн тулд дараах материалыг бэлтгэх шаардлагатай.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Өнгөт цээж зураг (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)

Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд программаас устгах бөгөөд бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулах шаардлагатай болох юм. Хэрэв бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй.

  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернэт банкны QPay үйлчилгээ. ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-д ирүүлнэ.

Энэ нь

  • Өргөдөл хүсэлт
  • Эмчийн магадалгаа
  • Сургуулийн тодорхойлолт байна.

Эх сурвалж: БҮТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.