Танилц: Энэ сард болох боловсролын үзэсгэлэн

Д.Тулга / Боловсрол

Удахгүй Элсэлтийн ерөнхий шалгат эхэлнэ. Хэрэв та ямар сургуульд элсэхээ хараахан шийдэж, сонголтоо хийж амжаагүй байгаа бол доорх мэдээллэлд анхаарлаа хандуулаарай. Бид энэ сард болох боловсролын үзэсгэлэн яармаг болоод тэтгэлэг зарласан сургуулиулын тухай багц мэдээллийг хүргэж байна.

1.“Солонгост сурцгаая” боловсролын үзэсгэлэн

Хугацаа: Тавдугаар сарын 18, 19-нд

Хаана: Улаанбаатар зочид буудал

Цахим холбоос: http://olnodo.com/index.php/mn/post/33489

Товч мэдээлэл: БНСУ нь боловсролын салбарт тэргүүлэгч орны нэг билээ. Тиймээс ч их, дээд сургуулиуд нь босго өндөртэй, мэргэжилтнүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Солонгосын их дээд сургуульд суралцах хугацаандаа болон хэлний бэлтгэлийн дараагаар оршин суухаас гадна ажиллах зөвшөөрлийн дагуу хууль ёсоор цагийн ажил эрхлэх боломжтой. Солонгосын Засгийн газраас жил бүр гадаад оюутнуудад зориулан ажил олгогчдын өдөрлөг зохион байгуулж гадаад оюутны ажил эрхлэлтийг дэмждэг. Гадаад оюутан нь ажилд орох хүсэлтээ цахим хуудсаар дамжуулан гаргах ба өөрийн анкетийг илгээх боломжтой бөгөөд ажил хайх ажилтан авах гэсэн хэсгийн мэдээнээс хүссэн байгууллагадаа өргөдөл гаргах боломжтой байдгаараа давуу талтай ажээ.

2.“БНХАУ-д тэтгэлгээр сурцгаая” цахим боловсролын үзэсгэлэн

Хугацаа: Тавдугаар сарын 16

Хаана: Цахим үзэсгэлэн

Цахим холбоос: https://mra.mn/?p=6345

Товч мэдээлэл: БНХАУ-д Авто замын чиглэлээр бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, суралцах боломжийг “CUCAS” олгож байна. CUCAS /China’s University and College Admission System/ гэсэн утгатай. Тус үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл 14:00-15:00 цагт exhibition.cucas.cn цахим хаягаар холбогдоорой. Энэхүү цахим үзэсгэлэнд БНХАУ-ын Уул Уурхай, Технологийн Их Сургууль болон бусад гурван сургуулийн боловсролын үзэсгэлэн зохион байгуулах юм байна.
Дээр дурдсан БНХАУ-ын Уул Уурхай, Технологийн Их Сургуулийн Авто Замын чиглэлийн Бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрт тэтгэлгээр суралцах боломжтой аж.

3.БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах 1+4 хөтөлбөр /бүртгэл явагдаж байна/

Хугацаа: Тавдугаар сарын 17

Хаана: “Guangzhou Institute”барилгын таван давхарт

Цахим холбоос: Facebook: Гуанжоу их сургууль

Товч мэдээлэл: Гуанжоу институт нь Хятад хэлний бэлтгэлээ төгсөхөөс бакалаврын ихөтөлбөрт тэтгэлэгт хамрагдан суралцах бүх үе шатад хамтран ажиллах гэрээ хийнэ. Нэг жил Шанхай, Бээжин, Гуанжоу, Ханжоу, Чунчинь, Ченду, Ухань, Янтай, Шеньян, Ланжоу, Далиан, Шининь, хотоос сонгон хэлний бэлтгэлд суух боломжтой. Мөн Анхуй муж, Хэфэй хотод дотуур байр, сургалтын төлбөр нь тэтгэлэгтэйгээр сурч болох аж. Бакалаврын дөрвөн жилийн хөтөлбөрт Засгийн газрын тэтгэлэгтэй суралцана. Үүнээс гадна хүссэн мэргэжлээрээ БНХАУ-ын зэрэглэл өндөр сургуулиудад суралцах боломжтой.

4.Тайванийн их сургуулийн тэтгэлэг /бүртгэл явагдаж байна/

Хугацаа: Тавдугаар сарын 19

Хаана: Peace mall1 717 тоот

Цахим холбоос: http://www.tecm.org.tw/mn/tw_school_list.html

Товч мэдээлэл: Та боловсролын дараагийн аялалдаа гарахап бэлэн үү. Тэгвэл олон цулсын оюутнуудад зориулсан хамгийн тохиромжтой улс бол Тайвань юм. Тайвань нь дэлхийд нэр хүндтэй дээд боловсролын тотолцоотой бөгөөд хэд хэдэн их сургууль нь Ази болон дэлхийн хэмжээнд тэргүүлэгчийн эгнээнд багтдаг ажээ. Тайвань Монгол хоёр талын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 10 гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн бөгөөд Тайванийн Боловсролын яамнаас гадна Тайванийн Шинжлэх ухаан, технологийн яам зэрэг төрийн байгууллагууд тэтгэлэг олгодог. Тайванийн нэлээд олон улсын болон хувийн их, дээд сургуулиуд Монгол орноос тэргүүний шилдэг оюутан залуусыг элсүүлэн суралцуулдаг бөгөөд жил бүр дундажаар 400 гаруй оюутанд тэтгэлэг олгодог. Мөн жил бүрийн есдүгээр сард Улаанбаатар хотноо “Тайванийн Боловсролын үзэсгэлэн”-г зохион байгуулдаг. Энэ нь Тайванийн тэтгэлэгийн тухай мэдээлэл авах сайхан боломжийг оюутан залууст олгодог ажээ.
Сүүлийн жилүүдэд манай улсаас жил бүр дунджаар 800-1000 оюутан залуус суралцах болжээ.

Эх сурвалж: www.zms.mn


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:57

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:57

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.