Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси болон Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян нар нисдэг тэрэгний ослоор амиа алдсаныг албан ёсоор баталсны дараа Ираны засаг захиргааны сайд нарын танхим даваа гаргийн өглөө яаралтай хуралдлаа. Хуралдааны дараа мэдэгдэл гаргаж, нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэн Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв.

Талийгаач Ерөнхийлөгч албан тушаалаа хаших хугацаандаа эцэлт цуцалтгүйгээр хичээл зүтгэл гаргасанд нь хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгч Раиси бүхий л амьдралаа Иран үндэстний төлөө зориуллаа хэмээн сайд нарын мэдэгдэлд дурджээ. Мөн Ерөнхийлөгч Раисигийн улс орныхоо төлөө хүчин зүтгэж байсан замналыг тууштай үргэлжлүүлэх болно гэдгээ онцлон тэмдэглээд, засаг захиргааны үйл ажиллагаанд саатал гарахгүй гэдгийг Ираны ард түмэнд батлан мэдэгдлээ.

Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан хүмүүс Азербайжантай залгаа Ираны хилийн ойролцоох газарт болсон далан нээх ёслолд оролцсоны дараа Ираны баруун хойд нутаг дахь Зүүн Азарбайжан мужийн Хода Афарин бүсээс буцаж явах үеэр эмгэнэлт осол болсон байна.

Ослын улмаас Ерөнхийлөгч Раиси, Гадаад хэргийн сайд Амир Абдоллахиан, Табриз хотын Баасан гаргийн мөргөлийн удирдагч Аятолла Мохаммад Али Аль-е-Хашем, Зүүн Азарбайжаны захирагч Малек Рахмати болон ерөнхийлөгчийн хамгаалалтын баг, нисэх багийн гишүүд амь үрэгджээ.

Осолдсон нисдэг тэрэгний шатсан үлдэгдэл хэсгийг аврах багийнхан даваа гаргийн үүрээр олсон байна. Ираны Үндсэн хуулийн дагуу шинэ ерөнхийлөгчийг сонгохоос өмнө дээд удирдагч, шашны тэргүүн Аятолла Сейед Али Хаменеигийн саналын дагуу Ираны Тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер сайд нарын танхимыг даргална.

Үндсэн хуульд зааснаар, парламентын дарга, Шүүхийн ерөнхий газрын дарга, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөс бүрдсэн зөвлөлийг байгуулж, 50 хоногийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох зохицуулалтыг хийх ажээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.33] 2024-06-01 13:47:29

Зориуд нисгэгчээр нь цуг амийг нь золиослолоо

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Хммм [202.55.182.26] 2024-05-20 18:35:12

Израль


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.