Ерөө-Орхон хоорондын төмөр замын гарамд хүнд даацын машин галт тэрэгтэй мөргөлдсөнөөс хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ

Aдмин / Орон нутаг

Өнөөдөр өглөө 06:30 цагийн орчимд Ерөө-Орхон хоорондын төмөр замын гарам дээр том оврын ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Ослын талаар Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг(УБТЗ ХНН)-ийн Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өглөө 06:27 цагийн орчимд Орхон өндөрлөгийн 73 дахь километрийн гарамд Ерөө өртөөнөөс Улаанбаатарыг чиглэж явсан ачааны галт тэрэгний урдуур шороо ачсан хүнд даацын автомашин Замын хөдөлгөөний дүрэм зөрчин гармын улаан гэрэл ассан байхад дайран орж, галт тэрэг мөргөснөөс хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан ноцтой осол гарлаа.

Уг галт тэрэг нь 31 вагонтой аялж явсан бөгөөд зургаан вагон, зүтгүүр замаас гарсан. Тухайн газарт Замын даргын тушаалаар ослыг судлан бүртгэх, сэргээн босголт хийх ажлын комисс УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан орлогч даргаар ахлуулан ажиллаж байна.

Урьдчилан авсан мэдээллээр Хово машины жолооч болон галт тэрэгний машинч, туслах машинч, зааварлах машинч нарын биеийн байдал тогтвортой, эмнэлэгт зохих магадалгаа хийлгэн, үзүүлж байна" гэлээ.

Мөн УБТЗ ХНН-ийн Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал "Төмөр замд гармыг хаалтаар тоноглосон, жижүүр үйлчилдэг болон хаалтгүй, дохиогоор тоноглогдсон гэж ангилдаг. Тухайн тохиолдолд гарам нь хамгаалалтгүй буюу дохиоллоор тоноглогдсон байсан. Авто тээврийн хэрэгсэл талдаа автомат гэрлэн дохиотой бөгөөд хэвийн ажиллагаатай байсан. Мөн галт тэрэг гармаар нэвтрэх гэж буй анхааруулдаг дуут зарлан мэдээлэгчтэй, "Зогс" гэх замын тэмдэглэгээтэй" гэлээ.

Галт тэрэг гармаар нэвтрэх дөхсөн үед авто тээврийн хэрэгслийн жолооч нарт

  • гэрэл анивчиж, зогсохыг шаардана
  • дуут дохиогоор мэдээлэл өгч анхааруулна
  • үзэгдэх тэмдгүүд тавигдсан байдаг тул уг шаардлагуудыг биелүүлэх ёстойг тэрбээр мөн хэллээ. Эдгээрийг мөрдөөгүйгээс осол гарсан гэж үзэж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.64] 2024-05-22 06:47:39

Тэнэг мулгуу жолооч нарыг торгож улсыг хохиролгүй болго

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:08

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:08

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.