Хятадын арми Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийж эхлэв
БНХАУ-ын арми пүрэв гарагт Тайванийн ойр орчимд цэргийн сургуулилт хийж эхэлжээ. Тодруулбал сөнөөгч онгоц, пуужин илгээх, зарим объектод цохилт өгөх сургуулилт хийсэн хэмээн Тайванийн төв телевизээр мэдээлсэн байна.
Сургуулилтын хариуд Тайванийн Батлан хамгаалах яам агаарын довтолгооноос хамгаалахад бэлтгэж, ойролцоох бүс нутгуудад цэргүүд илгээсэн гэж мэдэгдсэн бөгөөд газар нутгаа хамгаалж чадахдаа итгэлтэй байгаа гэв.
Энэ долоо хоногт арлын шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөх ёслол болсон бөгөөд Хятадын эрх баригчид түүний бодлогын эсрэг байр суурьтай байгаа юм.
Тодруулбал БНХАУ Тайванийг өөрсдийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд шинэ Ерөнхийлөгч Уилльяам Лайг “салан тусгаарлагч” гэж нэрлэдэг.
Ерөнхийлөгч Лай даваа гарагт тангаргаа өргөх ёслолын үеэр Бээжинг Тайваньд үзүүлэх заналхийллээ зогсоохыг шаардсан нь Хятадын дургүйцлийг хүргэсэн гэж болно.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.31] 2024-05-24 12:52:32
Энэ нэг унтаа царайтай хятад өвгөн бас нэг дайн гаргаж баахан амьтан хядах нээ дээ. Ши даргаа жаахан сэр сэр бас дахин сэр
Зочин [122.201.31.42] 2024-05-24 15:03:06
Хятад чадахгүй ээ. Хахах. Энэ нь зөвхөн 2улсын дайн биш болно. Шууд Америктай байлдах хэрэг гарах учир аймхай гарууд худ сүржигнэж байгаа юм.